Capitalbankfx маржин арилжаа

Энэхүү үйлчилгээг авснаар та өөрийн хөрөнгийг үржүүлсэн дүнгээр олон улсын захын FX, CFDs, Precious metal, Commodity гэх зэрэг бүтээгдэхүүнүүдээр арилжаанд оролцох боломжтой болно. Харилцагчийн маржин дансны доод үлдэгдэл 100 ам.доллар, хөшүүргийн хэмжээ 1-200 байна. Маржин арилжааны данс нээлгэж арилжаанд оролцохын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкин дээр өөрийн биеэр ирж банктай гэрээ байгуулна.

Иргэний хувьд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Гарын үсгийн баталгаа банкнаас өгсөн маягтын дагуу нотариатаар батлуулсан байх

Хуулийн этгээдийн хувьд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Арилжаа хийх эрх бүхий ажилтны иргэний үнэмлэхний хуулбар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас арилжаа хийхийг зөвшөөрсөн шийдвэрийн хамт
  • Шаардлагатай бусад бичиг баримт

Маржин арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Утас: 976-70001912-107
Факс: 976-310833
E-mail: forex@capitalbank.mn

Капитал банк, Үнэт цаас, хөрөнгө зохицуулалтын алба

FXCM компаний талаар мэдээлэл авахыг хүсвэл: http://www.fxcm.com/

"Trading station II" хичээл

Арилжааны флатформ татах

Демо буюу туршилтын данс нээх

FXCM гарын авлага