40,000 айлын орон сууцны зээл

Бүтээгдэхүүний онцлог: Засгийн Газрын үнэт цаасны хөрөнгөөр Сангийн яам, ОССК, Капитал банкны хоорондын “Дамжуулан зээлдүүлэх гурван талт гэрээ”-ээр иргэдэд орон сууцны зээлийг хөнгөлттэй нөхцлөөр олгосон зээлийн бүтээгдэхүүн юм.

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь

Төгрөг

0.92%

Зээлийн хэмжээ

25,000,000 хүртэл төгрөг

Зээлийн хугацаа

120 хүртэл сар

Өргөдлийн хураамж

Хураамжгүй

Зээлийн шимтгэл

Шимтгэлгүй

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн байх;
  • Худалдан авч байгаа орон сууц нь тухайн өрхийн анхдагч орон сууц байх;
  • Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хувь нь 75%-иас доошгүй байх;
  • Хот аймгийн төвд баригдсан бол үнийн дүнгийн 25-аас доошгүй хувь, сум суурингийн төвд баригдсан бол 15-аас доошгүй хувийг тус банкин дахь дансанд урьдчилан төлсөн байх;
  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 1-ээс доошгүй жил тогтвортой  ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчид 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Бусад Банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх;
  • Зээлдэгчийн татварын дараах орлогын 60 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Орлого тодорхойлох баримт материал;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;

Үл хөдлөх хөрөнгийн зээл

Бүтээгдэхүүний онцлог: Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах иргэн, хуулийн этгээдэд зориулан олгох зээл юм. 1,2-р зэрэглэлийн бүсэд орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, объектийг зөвхөн эзэмших эрхийн газартай нь худалдаж авахад зориулагдана.

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь

Төгрөг

Валют

УБ хот

Орон нутаг

УБ хот

Орон нутаг

1.6%-1.8%

1.6%-1.8%

1.3%-1.5%

1.3%-1.5%

Зээлийн хэмжээ

250 хүртэл сая төгрөг

Зээлийн хугацаа

18 хүртэл сар

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд-20 000 төгрөг, иргэн- 15 000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 2-оос доошгүй жил тогтвортой  ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчид 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Зээлдэгчийн татварын дараах орлогын 60 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх;
  • Бусад банк, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх;

Худалдан авах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж, обьект нь дараах шаардлага хангасан байна.

  • Хотын зураг төсөлд орсонбайх;
  • Төвийн төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдсон;
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжтэйбайх;
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулах боломжтойбайх;
  • Худалдаа, үйлчилгээний зориулалттай байгууламжтай ойролцоо байрлалд байх;
  • Чанарын шаардлага хангагдсан материалаар баригдсан байх;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай барилга, байгууламжийн нийт талбай нь 220 мкв талбайгаас дээш байх;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай барилга, байгууламжорших газрын эзэмшлийн хугацаа 10 жил, ашиглалтын хугацаа 5 жилээс доошгүй байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний баримт бичгийн хуулбар;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Орлого баталгаажуулах баримт материал;
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ;
  • Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахтай холбоотой баримт;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг тушаасан баримт;