Үнийг тогтворжуулах хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Капитал банк болон Монгол банкнаас хэрэгжүүлж буй “Үнийг Тогтворжуулах Хөтөлбөр”

Хөтөлбөрийн зорилго:

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”

“Өргөн хэргэлээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”

“Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл

1.      “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”

Дэд хөтөлбөийн Зорилго:

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгана.

            Шатахууны биет нөөцийг хадгалах савыг барих ажлыг эхлүүлнэ.

            Шатахууны биет нөөцийг нэмэгдүүлнэ.

            Шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

            Татварын зохицуулалтыг нэмэгдүүлнэ.

Зээлийн хүү /жилийн/: 3.8% /төгрөг/

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл

2.       “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”

Дэд хөтөлбөрийн Зорилго:

 “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр нь дараах хөтөлбөрүүдийг багтаана:

·         Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын үйлдвэрлэгч, зайлшгүй шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ыг импортлогч аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож, дэвшилтэт технологи бүхий, байгаль орчин дээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдэд дэмжлэг үзүүлэн барилгын материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар үнийг тогтворжуулах нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” хөтөлбөр;

·         Ипотекийн хоёрдогч захыг санхүүгийн эх үүсвэрээр хангаж, орон сууцны эрэлтийг дэмжих замаар “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөр

Зээлийн хүү /жилийн/: 5.5% /төгрөг/

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл

3.      “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”

Дэд хөтөлбөийн Зорилго: Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах,

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт дараах хөтөлбөрүүд багтана:

·         “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөр:
Зорилго: Махны нөөцийн менежерт хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар махны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах;

·         “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөр:
Зорилго: Гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний буудай худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах;

·         “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” хөтөлбөр:
Зорилго: Хүнсний зориулалттай зоорь, агуулах барих сонирхолтой хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл олгох замаар стандартын шаардлага хангасан олон тооны зоорь, агуулах барих нөхцөлийг бүрдүүлэх.

Зээлийн хүү /жилийн/: 3.8% /төгрөг/

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл