Үл хөдлөх эд хөрөнгийн зээл

Зээлийн зориулалт:

Иргэн, хуулийн этгээдэд 1, 2 дугаар зэрэглэлийн бүсэд орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, обьект, эзэмших эрхтэй /зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээтэй/ газар худалдаж авахад зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Валют

ТӨГРӨГ

ВАЛЮТ

Хүүний хувь

Жил-19.2-21.6%/

/Сар- 1.6-1.8%/

Жил-15.6-18.0%/

/Сар-1.3-1.5%/

Зээлийн хэмжээ

250,0 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

18 хүртэл сар

Зээл судалсаны шимтгэл

0.2%

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд-20,000 төгрөг

Иргэн-15,000 төгрөг

Урьдчилгаа төлбөр

Урьдчилгаа төлбөр нийт санхүүжилтийн 30% ба түүнээс дээш.
(Зээл хүсэгч нь урьдчилгаа төлбөрийг төлөх боломжгүй тохиолдолд өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 100 хувийн зээл авч болно.)

Банк дараах шалгуурыг хангасан иргэнд зээл олгоно:

  • Монгол Улсын иргэн;
  • Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай / асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй, өөрийн үйлдлийн хариуцлагыг хүлээж чадах/;
  • Аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол хөдөлмөрийн гэрээтэй, 2 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтнаар ажиллаж буй, цалингийн тогтмол орлоготой;
  • Хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол 2-оос доошгүй жил тогтвортой эрхэлсэн бөгөөд сүүлийн 1-ээс доошгүй жил ашигтай ажилласан;
  • Зээлийн төлбөр нь өрхийн болон бизнесийн нийт орлогын 60 хувиас хэтрэхээргүй;
  • Үндсэн болон хамтран зээл хүсэгч, тэдний гэр бүлийн гишүүд банк болон, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, хувь хүн, байгууллагад хугацаа хэтэрсэн өр, зээлгүй;

Банк дараах шалгуурыг хангасан хуулийн этгээдэд зээл олгоно:

  • Улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн
  • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй, ажлын байрны зөвшөөрөлийг зохих ёсоор авсан;
  • Ашигтай ажиллаж байгаа;
  • Гадаад, дотоод бэлэн болон бэлэн бус гүйлгээ нь тус банкин дахь харилцах дансаар дамжуулан хийгдэх;
  • Нийт мөнгөн урсгалын 40-өөс дээш хувь ньКапитал банкин дахь холбогдох дансаараа хийгдэх;
  • Сүүлийн жил, сар, улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тэнцэл холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлсэн;
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч гишүүд Капитал банк болон бусад банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй.

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
  • Хуулийн этгээдийн хувьд сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
  • Орлого баталгаажуулах баримт;
  • Зээлийн зарцуулалт баталгаажуулах баримт;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Иргэн, аж ахуйн нэгжийн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Холбогдох бусад баримт бичгүүд;