Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл

Бүтээгдэхүүний онцлог: Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах иргэн, хуулийн этгээдэд зориулж олгох зээл юм. 1,2-р зэрэглэлийн бүсэд орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, объект нь зөвхөн эзэмших эрхийн газартай нь худалдаж авахад зориулагдана.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн байх
  • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй, ажлын байрны зөвшөөрөлүүдийг зохих ёсоор авсан байх
  • Ашигтай ажиллаж байгаа
  • Гадаад, дотоод бэлэн болон бэлэн бус гүйлгээ нь тус банкин дахь харилцах дансаар дамжуулан хийгдэх
  • Нийт мөнгөн урсгалын 40-өөс дээш хувь нь Капитал банкин дахь холбогдох дансаараа хийгдэх
  • Сүүлийн жил, сар, улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тэнцэл холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлсэн байх
  • Хуулийн этгээдийн нийт үүсгэн байгуулагч гишүүд Капитал банк болон бусад банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх

Худалдан авах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж, обьект нь дараах шаардлага хангасан байна.

  • Хотын зураг төсөлд орсон
  • Төвийн төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдсон
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжтэйбайх
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулах боломжтойбайх
  • Худалдаа, үйлчилгээний зориулалттай байгууламжтай ойролцоо байрлалд байх
  • Чанарын шаардлага хангагдсан материалаар баригдсан байх
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай барилга, байгууламжийн нийт талбай нь 220 мкв талбайгаас дээш байх
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай барилга, байгууламжорших газрын эзэмшлийн хугацаа 10 жил, ашиглалтын хугацаа 5 жилээс доошгүй байх

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь Төгрөг Валют
УБ хот Орон нутаг УБ хот Орон нутаг
1.6%-1.8% 1.6%-1.8% 1.3%-1.5% 1.3%-1.5%
Зээлийн хэмжээ

250 хүртэл сая төгрөг

Зээлийн хугацаа

18 хүртэл сар

Өргөдлийн хураамж

Өргөдөл – 10,000 төгрөг Анкет – 5,000 төгрөг

Зээлийн шимтгэл

0.20%

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөгдөх эх үүсвэрийн талаар тусгасан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий зээл олгохыг хүссэн хуулийн этгээдийн тамгаар баталгаажсан албан бичиг, зээлийн өргөдөл
  • Зээл хүсэгч хуулийн этгээдийн анкет
  • Зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн анкет
  • Зээл хүсэгчийн нийт үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн анкет
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  • Хөндлөнгийн аудитийн болон татварын албаар хянаж, баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
  • Зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдэд тус компанийг төлөөлөн зээл авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах, тус компанийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахыг хүлээн зөвшөөрсөн Хувь нийлүүлэгчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, протокол, шийдвэр

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.

Дэлгэрэнгүйг http://www.lgf.mn/
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Оранж плаза, 305, 306, 307 тоот
Утас: 7011-0057, 7011-0057
Факс: 7011-0059
имэйл:cgf@lgf.mn