Үл хөдлөх хөрөнгийн зээл

Үл хөдлөх эд хөрөнгийн зээл

Бүтээгдэхүүний онцлог: Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах иргэн, хуулийн этгээдэд зориулж олгох зээл юм. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, объект нь зөвхөн эзэмших эрхийн газартай нь худалдаж авахад зориулагдана.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

·         Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй, ажлын байрны зөвшөөрөлүүдийг зохих ёсоор авсан байх;

·         Капитал банкны харилцагч байх;

·         Сүүлийн жил, сар, улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тэнцэл холбогдох бусад орлогын бичиг баримтыг бүрдүүлсэн байх;

·         Зээл хүсэгч банк болон бусад санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;

Худалдан авах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж, обьект нь дараах шаардлага хангасан байна.

·         Хотын зураг төсөлд орсонбайх;

·         Төвийн төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдсон;

·         Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулах боломжтойбайх;

·         Чанарын шаардлага хангагдсан материалаар баригдсан байх;

·         Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийн нийт талбай нь 220 мкв талбайгаас дээш байх;

·         Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжорших газрын эзэмшлийн хугацаа 10 жил, ашиглалтын хугацаа 5 жилээс доошгүй байх;

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь

Төгрөг

Валют

1,6%-1,8%

1,3%-1,5%

Зээлийн хэмжээ

250 хүртэл сая төгрөг

Зээлийн хугацаа

18 хүртэл сар

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд-20 000 төгрөг

Иргэн- 15 000 төгрөг

Зээл судалсны шимтгэл

0.20%

 

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

·         Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;

·         Хуулийн этгээдийн хувьд сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;

·         Орлого баталгаажуулах баримт;

·         Зээлийн зарцуулалт баталгаажуулах баримт;

·         Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;

·         Иргэн, аж ахуйн нэгжийн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

·         Холбогдох бусад баримт бичгүүд;

Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.