Үйлдвэрлэлийн зээл

Бүтээгдэхүүний онцлог: Үйлдвэр бүтээн байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх, техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх,үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой бөгөөд үйлдвэрийн байгууллагад үндсэн хөрөнгө бэлтгэх, өргөтгөхөд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн юм.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх

Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан байх

Бизнесийн үйл ажиллагааг 2-оос дээш жил тогтвортой эрхэлсэн тогтмол орлоготой байх

Бизнесийн үйл ажиллагаа нь хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ байх \

Зээл хүсэгч хуулийн этгээд, нийт үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх

Хүүний хувь Төгрөг Валют
УБ хот Орон нутаг УБ хот Орон нутаг
1.8-2.2% 1.8-2.2% 1.6-1.9% 1.9-2.4%
Зээлийн хэмжээ

100 сая төгрөгөөс өөрийн хөрөнгийн 20% хүртэл

Зээлийн хугацаа

36 хүртэл сар

Өргөдлийн хураамж Өргөдөл – 10,000 төгрөг Анкет – 5,000төгрөг

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт

Аж ахуйн нэгжийн өргөдөл анкет

Хүсч буй зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөгдөх эх үүсвэрийн талаар тусгасан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий зээл олгохыг хүссэн албан бичиг, зээлийн өргөдөл·

Зээл хүсэгч хуулийн этгээдийн анкет

Зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн анкет

Зээл хүсэгчийн нийт үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн анкет

Байгууллагын товч танилцуулга

ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/

Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, МХГ-с гаргасан дүгнэлт

Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан

Бизнес төсөл, төлөвлөгөө

Холбогдох гэрээ, хэлцлүүд / нотариатаар баталгаажуулсан/

Орлого баталгаажуулах баримт материал

Зээлийн барьцаа баталгаа

Барьцаанд тавих хөрөнгийн ҮХЭХБГ-аас авсан лавлагаа, ҮХЭХБГ гэрчилгээний хуулбар

Иргэн, аж ахуйн нэгжийн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Бусад банкнаас зээл авч хугацаандаа төлж байснаа нотлох Зээлийн болон Барьцааны гэрээ, төлбөр хийсэн баримтууд

Холбогдох бусад баримт бичгүүд


ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.

Дэлгэрэнгүйг http://www.lgf.mn/

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Оранж плаза, 305, 306, 307 тоот
Утас: 7011-0057, 7011-0057
Факс: 7011-0059
имэйл:cgf@lgf.mn