​Юанийн гуйвуулгын үйлчилгээ

Капитал банк нь БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк буюу Industrial and Commercial Bank of China /ICBC/ банктай хамтран юанийн гуйвуулгын үйлчилгээг хамгийн бага зардлаар БНХАУ-ын бүх, хот мужуудад гуйвуулах боломжийг танд олгож байна.

Давуу тал:

  • Ижил төрлийн юанийн гуйвуулгын үйлчилгээ явуулдаг газруудаас ХАМГИЙН ХЯМД
  • Гуйвуулга хүлээн авагч банк нь ICBC банкны харилцагч тохиолдолд гуйвуулгын шимтгэлийн хөнгөлөлттэй.
  • БНХАУ-ын аль ч банкинд таны гуйвуулга маш богино хугацаанд ердөө 10-20 минутын дотор хүлээн авагчийн дансанд орно.
  • Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл манай банкны аль ч салбарт хандаж болно.

Гуйвуулга илгээхэд:

Юанийн гуйвуулга маягт бөглөхөд доорхи зүйлсийг анхаарна уу!

Мөнгө угаах үйл ажиллагааны эсрэг хууль тогтоомжийн дагуу гуйвуулагчийн нэр, хаяг, утас, бичиг баримтын дугаар зэргийг бүрэн бичих

  • Хүлээн авагчын нэрийг үнэн зөв, гаргацтай бичих /БНХАУ-ын иргэн тохиолдолд нэрийн ханзыг заавал бичих/
  • Хүлээн авагчийн банк Хятадын аль муж, хотод хамааралтай болохыг тодорхой бичих / шанхай, шэнжэнь, гуанжоу хотууд руу илгээх тохиолдолд салбарын хаяг бичсэн байх/
  • Төлбөрийн зориулалтыг тодорхой заах

Эдгээр мэдээлэл шаардлага хангаагүй тохиолдолд гүйлгээ саатаж , тогтсон хугацаандаа орох боломжгүй болно.

Юанийн гуйвуулгын шимтгэлийн нөхцөл:

Мөнгөн дүн

Шимтгэл/илгээх/

Шимтгэл/хүлээн авах/

ICBC банкны дансруу

Бусад банкны дансруу

5,000 юань хүртэл

5,000 төгрөг

5,000 төгрөг

5,001-50,000 юань хүртэл

8,000 төгрөг

10,000 төгрөг

Банк болон дүн харгалзахгүй

50,001-100,000 юань хүртэл

15,000 төгрөг

20,000 төгрөг

мөнгөн дүнгийн 0.2%

100,001-300,000 юань хүртэл

30,000 төгрөг

35,000 төгрөг

300,001 дээш

40,000 төгрөг

45,000 төгрөг