ЭХ ОРОН БОЛ БИДНИЙ ҮНЭТ КАПИТАЛ

Хорвоод хүн зүүний үзүүр дээр будаа тогтох дайны үнэ цэнийг агуулж хүний заяаг олж мэндэлдэг гэнэ лээ. Таныг мэндэлсэн цагаас өлгийдөн авсан хоёр дахь эх тань яах аргагүй эх орон.Эх орон танд эцэг эх, амьдрах газар, уух ус, амьсгалах агаар, хайртай хүмүүсийг тань өгдөг. Энэ бүхэн юугаар ч хэмзээлшгүй, юутай ч харьцуулшгүй, юугаар ч сольшгүй үнэ цэнийг агуулсан байдаг. Ийм хэмжээлшгүй их үнэ цэнийг агуулсан үнэт эрдэнэ бид бүхэнд зүгээр ч нэг ирээгүй билээ.

Ямар ч хүн хичнээн хариу нэхээгүй тус хүргэсэн ч нэг л үийг хүсч байдаг гэдгийг мэдэх үү? Тэр бол баярлалаа гэдэг үг. Харин та,өөрийг таньхүн болгон бойжуулсан хоёр дахь эхдээ баярлалаа гэж хэлж байсан уу?

Та энэ үнэ цэнэт хөрөнгийн нэг ширхэг мод, нэг дусал усыг хайрлаарай. Бүхнийг биш юм аа гэхэд эргэн тойрон дахь орчноо ч гэсэн хайрлаарай. Тэр бүхнийг сэтгэлийн угаас хайрлаваас эх орноо хайрлаж буй нэгэн тод илрэл юм. Энэ бол бидний үнэт КАПИТАЛ. Энэ бол бидний үнэ цэнэ.