Эскроу

Өмчийн харилцааг зохицуулах нэг хэлбэр бол “Эскроу дансны үйлчилгээ” бөгөөд энэ дансыг нээж үйлчилгээ явуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоёр талын эрх шилжүүлэхтэй холбоотойгоор үүсдэг зах зээлийн харилцаа, аливаа гэрээ хэлэлцээрийн үүргийн биелэлтийг хангах үүднээс гэрээнд оролцогч талуудын мөнгөн хөрөнгийг банкинд түр хугацаагаар байршуулан гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд Банк хадгаладгсан мөнгөн хөрөнгийг холбогдох этгээдэд нь шилжүүлэх үүргийг гүйцэтгэдэг санхүүгийн найдвартай үйлчилгээний нэг хэлбэр болно.

Байршуулах мөнгөний дүн Эскроу дансны гэрээнд заасан хугацаа Хугацаа хэтэрсэн болон дахин сунгуулсан тохиолдолд төлөх шимтгэл
Төлбөр хариуцагч Төлбөр хүлээн авагч Төлбөр хариуцагч Төлбөр хүлээн авагч
100.0 сая төгрөг, түүнтэй тэнцэн валют хүртэл 10,000 төгрөг 10,000 төгрөг 10,000 төгрөг 10,000 төгрөг
100 сая төгрөг, түүнтэй тэнцэх валютаас дээш Нийт үнийн дүнгийн 0.15 хувиар Нийт үнийн дүнгийн 0.15 хувиар
Тухайн харилцагчийн эскроу дансан дахь үлдэгдлээс 0.15 хувиар Тухайн харилцагчийн эскроу дансан дахь үлдэгдлээс 0.15 хувиар

Эскроу данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримт:
Иргэний хувьд:

  • Харилцагч талуудын хооронд байгуулсан нотариатаар баталгаажсан гэрээний эх хувь
  • Иргэний үнэмлэх
  • Нотариатаар баталгаажуулсан гарын үсгийн баталгааны маягт

Аж ахуйн нэгж байгууллага:

  • Харилцагч талуудын хооронд байгуулсан нотариатаар баталгаажсан гэрээний эх хувь
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг
  • Эрх бүхий этгээдийн нотариатаар баталгаажуулсан гарын үсгийн баталгааны маягт, иргэний үнэмлэх