Эрсдэлийн удирдлага

Капитал банкны эрсдэлийн удирдлагын газрын зорилго нь банкны бүтээгдэхүүн үйлчилгээний тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, банкны хэмжээнд үүсч болзошгүй санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино. Тус зорилгын хүрээнд эрсдэлийн удирдлагын газраас дараах зарчмыг баримтлан ажиллаж байна.

  • Банкны хэмжээнд бизнесийн үйл ажиллагааны мэдээллийн санг сайжруулан эрсдэлийн мониторинг, хяналтын үйл ажиллагааг автоматжуулж, эрсдэлийг зохистой удирдаж, банкны ашигт ажиллагаанд нөлөөлж болзошгүй эрсдэлийг бууруулж ажиллах зорилгоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Банкны бүх шатны нэгжид эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, үүссэн болон үүсч болзошгүй эрсдэлийн тохиолдол, хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, мониторинг хийх, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллаж, банкинд эрсдэлийн соёлыг өндөр түвшинд төлөвшүүлж чадсан. Энэ зорилтын хүрээнд банкны “Эрсдэлийн програм”-ыг нэвтрүүлж, эрсдэлийн мэдээллийн бааз бүрдүүлэх, мониторинг хийх процессын хэрэгжилтийг сайжруулан, тогтмол хяналт хийн ажиллаж байна.
  • Мөн эрсдэлийн удирдлагын тэргүүн туршлагыг судалж, гадны зохицуулагч байгууллагуудаас гаргасан баримт бичиг, стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Базель III, ISO 31000, COSO 2004 зэргийг онцгойлон дурдаж болох юм.

Капитал банкны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа дараах үе шатуудад хэрэгжиж байна.


Мөн банкны бүх түвшинд эрсдэлийн удирдлагын арга барилыг олон улсын стандарттай нийцүүлж, дараах шалгуур үзүүлэлтийг хангасан, эрсдэлийн удирдлагын зохион байгуулалтыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнд:

  • Байгууллагыг бүхэлд нь хамарсан;
  • Эрсдэлийг бүхэлд нь хамарсан;
  • Гол эрсдэлд анхаарлаа хандуулсан;
  • Эрсдэлийн төрлүүдийг нэгтгэн авч үздэг;
  • Нэгдсэн хэмжих арга зүйтэй;
  • Эрсдэл, өгөөжийн хамаарлыг удирлагын шийдвэр гаргалтанд ашигладаг;
  • Эрсдэлийн зохих хязгаарыг тодорхойлдог;
  • Үр нөлөөг мөнгөн дүнгээр илэрхийлдэг.

Энэхүү зорилтын хүрээнд манай банк Дулааны матриц, Эрсдэлийн үнэлгээний хяналтын самбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.