ЭМНЭЛЭГТ ГЭГЭЭ ТҮГЭЖ, ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД ИТГЭЛ НЭМСЭН ӨДӨР

ЭМНЭЛЭГТ ГЭГЭЭ ТҮГЭЖ, ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД ИТГЭЛ НЭМСЭН ӨДӨР

Арилжааны банкнуудаас анх удаа Капитал банк хүн амынхаа эрүүл мэндийн төлөө эмгүй эмчилгээний шинэ төрөл дэлхийн анагаах ухааны хөгжлийн шинэ үеийн илэрхийлэлболж буй арт терапи буюу "Урлагаар Анагаахуй"эмчлэх аргазүйг Монголдоо нутагшуулах үйл ажиллагаагбусдыгаа манлайлан хэрэгжүүлж байна.

Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан Капитал банк болон Монгол Эм Импэкс Концерны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй "Өнгөт өдөр" урлагаар анагаах өдөрлөг 2018.07.16-07.18-ны өдрүүдэд Хавдар Судлалын Үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв болон Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт нийт 150 эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсэд болон зураач, сэтгэл зүйч Арт терапист нарын хамтаар амжилттай зохион байгуулагдлаа.

“АРТ ТЕРАПИ” төсөл нь урлагаар дамжуулан эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэл зүйн байдлыг тогтворжуулахад чиглэсэн, дэлхий дахинаа түгэн дэлгэрч буй эмгүй эмчилгээний шинэлэг арга юм.

Өдөрлөгийн үеэр зурсан бүтээлүүд болох нийт 15 ханын уран зургийг арга хэмжээ явагдсан улсын нэгдсэн гурван эмнэлэгт хандивлахаар болсон бөгөөд Америкийн “ХОСПИТАЛ АРТ САН” болон МУЗ хамтран арга хэмжээнд оролцсон хэвтэн эмчлүүлэгсдээс сэтгэлзүйн сорилыг давхаравч ажилласан юм.

Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд урлагийн сэтгэл заслын төрлүүд болох зурган засал болон баримал зэргийг 2012 оноос ашиглах болсон нь өвчтөнүүдийн сэтгэл түгшилтийг бууруулах, тайвшрах, стресс тайлах зэргээр үр дүнгээ өгсөн байна.