Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн 888 төслийн зээл

Зээлийн зориулалт:

Засгийн Газрын 2013 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн Газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгө, Засгийн Газрын баталгаатай Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн Үйлдвэржилтийн бондын хөрөнгө, Хөгжлийн банкны гадаадын Экспорт-Импорт банкинд нээсэн зээлийн шугамын эх үүсвэрээс Хөгжлийн банк болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан санхүүжүүлэх Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Зээлийн хэмжээ

2 тэрбум төгрөг хүртэл

2 тэрбум төгрөгөөс дээш

Хүүний хувь

7%

9%

Зээлийн хугацаа

5 жил хүртэл

Зээл судалсны шимтгэл

Зээл судалсны шимтгэлгүй

Өргөдлийн хураамж

20,000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгч аж ахуй нэгж байгууллагад зээл олгоно.

  • Зээлдэгч хуулийн этгээдийн хувьд төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Бизнесийн тогтмол орлоготой;
  • Сар бүр төлөх зээл, хүүний төлбөр нь бизнесийн нийт цэвэр орлогын 60 хувиас хэтрэхгүй;
  • Зээл хүсэгч татвар болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй;
  • Зээл хүсэгч нь хуулийн байгууллага (шүүх, цагдаагийн байгууллагад)-д сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэрч иргэний хэргийн хариуцагчаар татагдаагүй;
  • Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн;
  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүнийтөлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
  • Зээлийн барьцааг хангасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг цаашид эрхлэх боломжтой;
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.