Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээл

Зээлийн зориулалт:

Үйлдвэржилтийг дэмжих Засгийн газрын зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байх бий болгох зорилгоор Хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Хүүний хувь

Жилийн - 9.0%

Зээлийн хэмжээ

ЖДҮХСангийн Төсөл сонгон шалгаруулах хороо болон Төсөл шалгаруулах дэд хорооноос дэмжиж банкинд ирүүлсэн дүн байна.

Зээлийн хугацаа

2019.02.28-ны өдрөөс хэтрэхгүй.

Зээл судалсны шимтгэл

Олгосон зээлийн дүнгийн 1,0%

Өргөдлийн хураамж

Иргэн – 10,000 төгрөг

Хуулийн этгээд -20,000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно:

  • Зээл хүсэгчийн ирүүлсэн төсөл нь холбогдох Төсөл сонгон шалгаруулах хороогоор дэмжигдсэн байх
  • Бизнес эрхэлж байсан туршлагатай, зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн байх
  • Эрхэлж буй бизнес болон төслөөр хэрэгжих үйл ажиллагаа нь банкны тогтвортой санхүүжилтийн бодлогод нийцсэн
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай байх ба сар бүр төлөх нийт өр төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй байх
  • Банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр зээлийн үлдэгдэлгүй, аливаа зээлийн муу түүхгүй байх