Ш.Гоохүү









Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

Шаравын Гоохүү нь 1964 онд Санхүү эдийн засгийн техникумд банкны нягтлан бодогч, 1973 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг Санхүү, зээлийн эдийн засагч мэргэжилээр суралцан төгссөн. 2008 онд Эдийн засаг-Бизнесийн дээд сургуулиас Дэд профессор цол олгосон.

Тэрээр ажлын гараагаа 1964-1978 онуудад Говь-Алтайн аймгийн банкинд орлогч, ерөнхий нягтлан бодогч, ахлах эдийн засагч, даргын албан тушаалууд дээр тус тус ажиллаж байсан. 1978-1981 онуудад Улсын банкны ерөнхий хороонд тасаг, хэлтсийн дарга, 1981-1990 онуудад БНМАУ-ын СИЗ-д референт, Соёлын яаманд орлогч сайд, Соёл урлагийн хөгжлийн хороонд Дэд дарга, 1992-1996 оны хугацаанд Монгол даатгал банкинд Ерөнхий захирал, 1997-2004 онуудад Экспорт, импорт банкинд Зөвлөх, 2007 оноос Эдийн засгийн “Сан” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн 2010 оноос хойш Капитал банкинд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.