Цалин урамшуулал

Цалин хөлсний бодлого

  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, шагнал урамшууллын тогтолцоогоор дамжуулан чадварлаг, мэргэшсэн, өндөр ур чадвартай ажилтнуудыг банкинд татан ажиллуулж, тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаардаг.
  • Бэлтгэгдсэн, туршлагатай ажилтнуудаа тогтоон барих, урт хугацаанд ажиллах боломжийг хангах зорилгоор албан тушаал дэвшүүлэх, сургалтын хөтөлбөрт хамруулах, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.
  • Цалин хөлсний оновчтой тогтолцоог бүрдүүлж, өрсөлдөхүйц цалин хөлсний түвшин тогтоосноор хүний нөөцийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, ашиглал, залилангийн үйлдэлгүй баг хамт олныг бүрдүүлэн ажилладаг.
  • Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнуудаа дэмжиж хөнгөлөлттэй нөхцлөөр цалингийн болон орон сууцны зээлд хамрагдах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг.
  • Ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг бодитойгоор үнэлэн, гүйцэтгэлд тохирсон улирлын урамшууллын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Ажилтан бүрийн боловсролд анхаарч, түүнийг урамшуулан дэмжиж сар бүр боловсролын зэргийн нэмэгдэл олгодог.
  • Ажилтнуудыг гадаад дотоодын сургалтад хамрагдах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, боловсролын зэргээ нэмэгдүүлэх санал хүсэлтийг хүлээн авч сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгох ажлыг дотоод дүрэм журамдаа тусган, хэрэгжүүлэн ажилладаг.
  • Тогтвор суурьшилтай, урт хугацаанд, үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнуудаа дэмжин, сар бүр ажилласан жилийн нэмэгдэл цалин олгодог.
  • Ажилтнуудын нийгмийн тодорхой хэсгийг шийдвэрлэх зорилгоор нийгмийн хөгжлийн сан бүрдүүлж, тэтгэмж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Жил бүр цалин, хөлсний судалгаа хийж, тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан цалин хөлсний түвшингээ нэмэгдүүлэх ажлыг шат дараатай, системтэй зохион байгуулан ажилладаг.
  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын тогтолцоог бүрдүүлэн ажилласнаар ажилтнуудын ажилдаа хандах хандлага нэмэгдэж, урам зориг, идэвх санаачлагатай ажиллаж байна.


Онлайн анкет