Цалингийн зээл

ГЭРЭЭТ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ

Зээлийн зориулалт:

Банктай хамтран ажиллах болон цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажиллагсдад ирээдүйн цалин түүнтэй адилтгах орлого, болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан санхүүгийн хэрэгцээг нь хангахад зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:

Хүүний хувь

Жилийн 20.4-28.8% / Сарын 1.7-2.4% /

Зээлийн хэмжээ

24 сарын цэвэр цалингийн 80%-аас хэтрэхгүй /15,0 сая төгрөгөөс хэтрэхгүй/

Зээлийн хугацаа

36 хүртэл сар /зээл ашиглах нийт хугацаа 48 сараас хэтрэхгүй/

Зээл судалсны шимтгэл

1%

Өргөдлийн хураамж

1000 төгрөг

Барьцаа

Улаанбаатар хот болон аймгийн төвийн хувьд 10.0 сая төгрөгөөс дээш дүнтэй, сумдын хувьд 5.0 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийн хувьд заавал үл хөдлөх хөрөнгө барьцаална.

Даатгал

Бүх зээлийг даатгалд хамруулна.

Зээл хүсэгчид тавих шалгуур:

  • Монгол Улсын иргэн;
  • Сүүлийн 6 сар ба түүнээс доошгүй хугацаагаар үндсэн ажилтнаар тогтвортой ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах /дээрх хугацаанд нийгмийн даатгалд хамрагдсан байх/;
  • Зээлийн түүхтэй бол урьд авсан зээлээ цаг хугацаанд нь төлж байсан;
  • Тухайн орон нутагт байнгын оршин суугч байх;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
  • Зээлдэгчийн цалингийн орлого нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан, бусад орлогын эх үүсвэрийг баримтаар нотолсон байх
  • Зээлдэгчийн сард төлөх зээл, зээлийн хүүний нийт дүн нь /бусад хэвийн зээлийн эргэн төлөлтийг оруулан тооцно /өрхийн орлогын 60%-иас хэтрэхгүй байх


БАРЬЦААТ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ

Зээлийн зориулалт:

Банктай хамтран ажиллах болон цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг иргэдэд ирээдүйн цалингийн орлого болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан санхүүгийн хэрэгцээг нь хангахад зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:


Хүүний хувь

Жилийн 24-28.8% /Сарын 2.0-2.4%/

Зээлийн хэмжээ

12 сарын цэвэр цалин /5,0 сая төгрөг хүртэл /

Зээлийн хугацаа

24 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

1%

Өргөдлийн хураамж

1000 төгрөг

Барьцаа

Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаална.

3,0 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлд заавал үл хөдлөх хөрөнгө барьцаална. Хөдлөх хөрөнгөнд зөвхөн автомашин барьцаална.

Даатгал

Бүх зээлийг даатгалд хамруулна.

Зээл хүсэгчид тавих шалгуур:


  • Монгол Улсын иргэн;
  • Тухайн орон нутагт байнгын оршин суугч
  • Сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортойажилласан,/дээрх хугацаанд нийгмийн даатгалд хамрагдсан байх/;
  • Тухайн байгууллагадаа үндсэн ажилтан;
  • Цалингийн орлого нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан;
  • Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөтэй;
  • Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч, өмчлөгчдийн итгэмжлэл зөвшөөрлийг авсан.