Хөдөөгийн Агробизнесийг Дэмжих Хөтөлбөр

Төслийн нэр: Хөдөөгийн Агрибизнесийг Дэмжих Хөтөлбөр нь (ХАБДХ) хөдөөгийн бизнесийг хөгжүүлэх чиглэлээр АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны санхүүжилтээр Мерси Кор байгууллагаас боловсруулан хэрэгжүүлж байгаа төсөл юм.

Хөтөлбөрийн зорилго:

Монголын хөдөө аж ахуйн салбарт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг орон нутгийн бизнесийг хөгжүүлэх, өргөжүүлэх

Төслийн зээлийн зориулалт:

Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран Хөдөөгийн Агробизнесийг Хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан малчдын бүлэг, хоршоо, аймаг сумдын бизнес эрхлэгчдэд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах болон эргэлтийн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор төслийн зээл олгож байна.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: Монгол улсын төв болон өмнөд бүсийн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, зэрэг 12 аймагт хэрэгжиж байна.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ: 500,000-20,000,000 төгрөг

Зээлийн сарын хүү: Тухайн орон нутагт мөрдөгдөж буй бизнесийн зээлийн хүү

Зээлийн хугацаа: 3-24 хүртэл сар