Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай хамтран хэрэгжүүлж буй "Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл"

Төслийн нэр: ХЯ-ны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл”

Төслийн зорилго: Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон өргөтгөснөөр ажлын байр бий болох, хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд, мөн шинээр ажлын байр бий болгож, ажлын байраар хангасан ажил олгогчид жижиг зээл олгох

Төслийн хамрах хүрээ:

Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Багануур дүүрэг, Орхон аймаг, Дорноговь аймаг, Дорнод аймаг

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ:

-    Ажил олоход хүндрэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд материал түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж 2 сая хүртэл төгрөг

-     Шинээр бий болгох ажлын байр, ХХҮХэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн, эмзэг бүлгийн иргэдээс ажилд авах тоог харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5сая хүртэл төгрөг

-    Нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10 сая төгрөг.