Хугацаатай хадгаламж

Энэхүү хадгаламж нь та тодорхой хугацаа зааж мөнгөн хөрөнгөө найдвартай хадгалуулж, хүүгийн орлого олох ба энэ хугацааны туршид орлогын гvйлгээ хийх боломжтой хадгаламж юм.

Давуу тал:

· Хүүгийн өгөөж харьцангуй өндөр

· Хугацааны өргөн сонголттой

· Олон төрлийн валютаар нээх боломжтой

· Хүссэн үедээ Интернэт банк, Смарт банк, Тусч мэдээ зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан дансаа тогтмол хянах

· Соронзон тууз бүхий нууцлал өндөртэй хадгаламжийн дэвтэртэй

· Дансандаа орлого нэмэхийг хүсвэл аль ч салбар дээр очиж үйлчлүүлэх боломжтой

· Хамтран эзэмшигчтэй байж болно

· Хадгаламжийн данс нээхэд шимтгэл авахгүй

Энгийн хугацаатай хадгаламж

Хүү/жилээр/

Төгрөг

Ам.доллар

Евро

Юань

Бусад валют

3 сар

11.20%

5.50%

3.50%

5.50%





Гэрээгээр тохиролцоно

6 сар

13.20%

6.50%

4.20%

6.50%

9 сар

14.20%

7.20%

4.50%

7.20%

12 сар

15.50%

8.00%

5.00%

8.00%

13 сар

15.55%

8.05%

5.03%

8.05%

14 сар

15.80%

-

-

-

18 сар

16.40%

8.50%

5.30%

8.50%

24 сар

16.70%

8.80%

5.50%

8.80%

Дансны доод үлдэгдэл

10000 төгрөг

10 ам.доллар

5 евро

50 юань

Тодорхойлолт

3000 төгрөг

Бүрдүүлэх материал:

· Цахим үнэмлэхний хуулбар

· Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/

Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:

· Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./

Тайлбар:

· Хэрвээ хугацаанаасаа өмнө мөнгөө авах бол хугацаагүй хадгаламжийн хүүгийн 50 хувиар тооцон бодогдоно.

· Хадгаламжийн хугацаагаа сунгуулаагүй тохиолдолд хугацааны эцэст дансны үлдэгдлийг хугацаагүй хадгаламжид шилжүүлнэ.

· Хэрвээ хадгаламжийн хугацаа дуусахад автоматаар сунгуулахыг хүсвэл банкинд гэрээний хугацаа дуусахад шууд үргэлжлүүлэн сунгагдаж байх хүсэлтийг бичгээр гаргана.