Хугацаагүй хадгаламж

Та мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаа заахгүйгээр найдвартай хадгалуулж, хүүгийн орлого олох ба хүссэн үедээ орлого зарлагын гүйлгээ хийх боломжтой хадгаламж юм.

Давуу тал:
  • Хугацаа заахгүй хадгалуулснаар хүүгийн орлого алдахгүйгээр хүссэн үедээ зарлагын гүйлгээ хийж болно
  • Олон төрлийн валютаар нээх боломжтой
  • Гадаад, дотоодын шилжүүлэг хийх
  • Дотоодод хэрэглэх эрх бүхий хугацаагүй хадгаламжийн карт нээлгэж болох ба түүгээрээ АТМ-с мөнгө авах болон картаар үйлчлүүлэгч байгууллагаар үйлчлүүлэх боломжтой
  • Хүссэн үедээ Интернэт банк, Смарт банк, Тусч мэдээ зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан дансаа тогтмол хянах, шуурхай гүйлгээ хийх
  • Орлого, зарлагын гүйлгээ хийхийг хүсвэл аль ч салбар дээр очиж үйлчлүүлж болно
  • Хамтран эзэмшигчтэй байж болно
  • Хадгаламжийн данс нээхэд шимтгэл авахгүй

Ангилал

Валют

Хүү /жилээр/

Доод үлдэгдэл





Хугацаагүй хадгаламж

Төгрөг

7,2%

10,000 төг

Ам доллар

3,5%

10 ам доллар

Евро

2,3%

5 евро

Юань

3,5%

50 Юань

Вон

4,5%

12,000

Иен

5.5%

1,300

Бусад валют

Гэрээгээр тохиролцоно.

Бүрдүүлэх материал:
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/

Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:

  • Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./