Хувьцаа эзэмшигч

Капитал банкны хувьцаа эзэмшигчид

Хувьцаа эзэмшигчидЭзлэх хувь
Бишрэлт групп99.97%
Чоно финанс ББСБ0.03%

1. Бишрэлт группийн тухайд:

Капитал банкны гол хувьцаа эзэмшигч БИШРЭЛТ ГРУПП нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, тэдэнд тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгодог бөгөөд 22 жилийн турш тогтвортой, найдвартайгаар үйл ажиллагаа явуулж буй үндэсний ууган компаниудын нэг юм. Бишрэлт групп нь Капитал банкны нийт хувьцааны 99.97%-ийг эзэмшдэг бөгөөд 14 охин компани, 1700 орчим ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бишрэлт Группийн алсын хараа: Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай, ард түмэндээ мэдэгдэхүйц ашигтай, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчиддээ үлэмж өгөөжтэй, үндэсний хэмжээний шилдэг Групп, Ази Номхон Далайн орнуудын тэргүүлэгч корпорациудын хүчтэй өрсөлдөгч, хамгийн сайн түнш нь байна.

Бишрэлт Группийн эрхэм зорилго: Хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь бүрэн хангасан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, оюуны болон техник технологийн ололтод тулгуурласан ирээдүйтэй үйлдвэрлэл эрхэлж Монгол улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн баялгийг бүтээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна.

Бишрэлт Группийн хамт олны үзэл баримтлал:

  • Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, үндэсний эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Бизнесийн үйл ажиллагаанд хууль эрхийн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм, хэмжээг нарийн сахин биелүүлнэ.
  • Харилцагч, хамтран ажилладаг байгууллагын эрх ашгийг хүндэтгэж, шударга өрсөлдөөний зарчим баримталж, бусдын үнэт зүйлийг хүндэтгэнэ.
  • Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагаас компанийн засаглал, зохистой удирдлагыг хэрэгжүүлж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.
  • Хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлж ажиллагсдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг дээдэлнэ.
  • Компанийн ажилтан бүр эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үргэлж шинийг эрэлхийлэн бүтээлчээр ажиллаж, хөдөлмөрийн үр дүнгээ шударгаар үнэлүүлнэ.
  • Байгаль орчин, улс орны аюулгүй байдал, бусдын хууль ёсны эрх ашгийг хохироосон бизнес, үйл ажиллагаа эрхлэхгүй байна.
  • Шинэ санаа, шинэ технологийг нэвтрүүлэгч, баялаг бүтээгч, хөгжүүлэгч байна.

2. Чоно Финанс ББСБ: “Чоно Финанс ББСБ” ХХК нь 2012 оны 04-р сарын 04-ны өдөр 2 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 06-р сарын 20-ны өдрийн 196-р тогтоолоор зээлийн болон валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.

Уг байгууллага нь 2012-2015 онуудад харилцагчиддаа зориулан ВИП, бизнесийн, шуурхай, хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнүүдийг санхүүгийн зах зээлд нийлүүлж, давхардсан тоогоор 310 гаруй иргэд, аж ахуйн нэгжид 12 тэрбум гаруй төгрөгийн зээлийн үйлчилгээ үзүүлэн, салбартаа өөрийн гэсэн үйлчилгээний БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ хэрэглэгчдийн дунд бий болгон ажиллаж буй аж ахуйн нэгж юм. Мөн сайн засаглал, санхүүгийн оновчтой удирдлага хэрэгжүүлсний үр дүнд салбарын активын ангиллаар 1-р бүлэгт орсон.
“Чоно Финанс ББСБ” ХХК нь бичил, жижиг болон дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна валют арилжаа болон санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэгч байгууллага билээ.