Хот байгуулалтын салбарын МОН2301 төслийн зээл

Зээлийн зориулалт:

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний С бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд гэр хорооллын иргэд, бага орлоготой болон өрх толгойлсон эмэгтэйчүүд болон өрхийн цэвэр усны бие даасан холболт хийх, орон байрны нөхцөлөө сайжруулах, дулааны хэмнэлттэй хувийн сууц бүхий жижиг гудамж байгуулахад зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Цэвэр ус нийлүүлэх системд холбогдох

Амины сууц шинээр барих

Орон байрны нөхцөл сайжруулах, засварлах

Жишиг гудамж хөтөлбөр

Хүүний хувь

9%

8%

Зээлийн хэмжээ

15 сая төгрөг хүртэл

10 саятөгрөг хүртэл

15 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

120 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

1.0%, /шимтгэлийн дээд хэмжээ заахгүй/

Өргөдлийн хураамж

Хураамжгүй

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай;
  • Банкны салбар нэгж оршин буй тухайн орон нутагт 6-аас дээш сар оршин суусан,/байнгын оршин суугч бөгөөд хаягийн зөрчилгүй/;
  • Бусад банк болон санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Зээлийн эрсдлийн даатгалд даатгуулсан байх;
  • Зээлдэгч нь өрхийн орлогоороо зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх чадвартай байх;
  • Зээлийн эргэн төлөлт өрхийн нийт цэвэр орлогын 30 хувиас илүүгүй байх ба нийт өрийн дүнг оруулан тооцсон өрхийн өр орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх;
  • Усны бие даасан холболт хийлгэх зээл хүсэгчид тавих нэмэлт шалгуур:

Орон байрны нөхцөл сайжруулах зээл хүсэгчид тавих нэмэлт шалгуур:

  • Зээлийн зарцуулалтын дэлгэрэнгүй төсвийг бодитой, үндэслэлтэйгээр гаргасан байх;
  • Төсөлд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 10 хувь (өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд 5 хувь)-тай тэнцэх хөрөнгийг санхүүжүүлэх чадвартай байх буюу санхүүжүүлсэн байх;
  • Нөхцөл сайжруулж буй сууц нь өмчлөх эрх бүхий газар дээр баригдсан, өөрийн амьдардаг сууц байх.

Дулааны хэмнэлттэй хувийн сууц барих зээл хүсэгчдэд тавих нэмэлт шалгуур:

  • Зээл хүсэгч нь ажил гүйцэтгэх эрх бүхий компанитай Хувийн сууц бариулах захиалгын гэрээг байгуулсан байх;
  • Хэрэв барилгын ажлыг хувийн зүгээс хийж гүйцэтгэх боломжтой бол хувийн сууц барьж дуусгах зээлийн зарцуулалтын нарийвчилсан тооцооллыг хийж гүйцэтгэсэн байх;
  • Төслийн нийт санхүүжилтийн 20 хувийг санхүүжүүлэх чадвартай байх;
  • Тухайн барих хувийн сууц нь зөвхөн амьдран суух зориулалттай байх;
  • Тухайн хувийн сууц бариулах газар нь зөвхөн зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн эзэмшил, өмчлөлд байх.

Жишиг гудамж хөтөлбөрийн зээл хүсэгч өрх толгойлсон эмэгтэйд тавих нэмэлт шалгуур:

  • Тухайн амьдарч буй газрын Засаг даргын зүгээс тодорхойлолтыг гаргуулсан байх; /Тодорхойлолтод тухайн зээл хүсэгчийг баг хороондоо гаргасан тэргүүлэх амжилт болон санхүүжилт авахыг дэмжиж буй талаар дурьдсан байна./
  • Тогтмол мөнгөн орлоготой, зээл төлөх чадвартай байх.

Усны бие даасан холболтыг хийж гүйцэтгэх компанид тавигдах шаардлага:

  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Тухайн төрлийн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан туршлагатай байх.

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет
  • Өрхийн орлого, зардлыг тодорхойлох баримт
  • Зээлийн зарцуулалт, үр ашгийн тооцоолол
  • Иргэний баримт бичгийн хуулбар
  • Ам бүлийн байдал, хаягийн талаарх оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч, эзэмшигчдийн зөвшөөрөл
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас 7-оос доошгүй хоногийн өмнө авсан барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа
  • Бусад банкнаас шаардсан бичиг баримт