Хашаа байшин худалдан авах зээл

Бүтээгдэхүүний онцлог: Хашаа байшин худалдан авах зориулалтаар зээлийг олгоно. Зээлдэгчийн ажил үйлчилгээний орлого орж ирэх хугацааны онцлогоос шалтгаалан гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр зээл, хүүний төлбөрийг сард 2 удаа хуваан төлж болно.

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь

Урьдчилгаа төлбөр

Хүү, төгрөг

Урьдчилгаа төлбөр 61%≤

2.00%

Урьдчилгаа төлбөр 50-60%

2.10%

Урьдчилгаа төлбөр 50-55%

2.20%

Зээлийн хэмжээ

УБ хотод 20,0 сая хүртэл
Аймгийн төвд 10,0 сая хүртэл Суманд 3,0 сая хүртэл

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Өргөдлийн хураамж

15000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэнбайх;
  • Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх;
  • Бусад банк, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх;
  • Зээлдэгчийн татварын дараах орлогын 60 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчид 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 2-оос доошгүй жил тогтвортой  ажилласан байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний бичиг баримтын хуулбар /нотариатаар баталгаажуулсанаар;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Худалдагч этгээдтэй хийсэн хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт;
  • Ажлын газрын тодорхойлолт. /Хамтран зээлдэгчийн хамт/;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд /худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, түрээсийн гэрээ, санхүүгийн тооцоолол гэх мэт;