Хашаа байшин барьж дуусгах зээл

Бүтээгдэхүүний онцлог: Зээлдэгчид өөрийн хашаа байшин барьж дуусгах зориулалтаар тус зээлийг олгоно. Барьж дуусгах гэж буй хашаа байшингийн гүйцэтгэл 30-аас доошгүй хувьтай байх ба тухайн хашаа байшин барьж байгаа газар нь зээл хүсэгчийн өөрийн болон гэр бүлийн өмчлөл байх шаардлагатай.

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь, төгрөг

УБ хот

Орон нутаг

2.20%

2.10%

Зээлийн хэмжээ

УБ хотод 20 сая төгрөг хүртэл, Аймгийн төвд 10 сая төгрөг хүртэл, сумд 3 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Өргөдлийн хураамж

15,000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн байх;
  • Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх;
  • Бусад банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчид 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 2-оос доошгүй жил тогтвортой  ажилласан байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний бичиг баримтын хуулбар /нотариатаар баталгаажуулсанаар/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Ажлын газрын тодорхойлолт. /Хамтран зээлдэгчийн хамт/;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/;
  • Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд /худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, түрээсийн гэрээ, санхүүгийн тооцоолол гэх мэт;