Хадгаламжийн зээл

Зээлийн зориулалт:

Тус банкинд байршилтай хугацаатай мөнгөн хадгаламж, хадгаламжийн сертификатыг барьцаалан хадгаламж эзэмшигчийн богино хугацааны санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой юм. Хадгаламж эзэмшигч нь санхүүгийн хэрэгцээ гарсан үед хадгаламжийн хугацааг цуцлахгүйгээр хадгаламжийн 85 хүртэл хувиар зээл авч болох бөгөөд зээл авсан үед хугацаат хадгаламжийн хүүг тооцуулан авах боломжийг бүрдүүлнэ. Мөн зээлийн хугацааг хадгаламжийн хугацаатай уялдуулан сунгах боломжтой.

Зээлийн нөхцөл:

Валют

ТӨГРӨГ

ВАЛЮТ

Хүүний хувь

Хугацаат хадгаламжийн гэрээний хүү(сар) + 0.5% /жилийн +6%/

Хугацаат хадгаламжийн гэрээний хүү(сар) + 0.3% /жилийн +3.6%/

Зээлийн хэмжээ

Хугацаатай хадгаламжийн үлдэгдлийн 85% хүртэл,

урьдчилсан хүүт хадгаламжийн хувьд 75%-аас хэтрэхгүй

Зээлийн хугацаа

Тухайн барьцаалсан хадгаламжийн хугацаатай ижил байх

/энгийн хугацаатай хадгаламжийн хувьд 24 сараас хэтрэхгүй, Унагалдай хадгаламжийн хувьд 12 сараас хэтрэхгүй/

Зээл судалсны шимтгэл

Шимтгэлгүй

Өргөдлийн хураамж

1000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.

  • Хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг байх
  • 18 насанд хүрсэн эрхзүйн бүрэн чадамжтай иргэн байх