Урмын бэлэг хөтөлбөр

Улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед харилцагчдынхаа төлөө шимтгэлээс татгалзсан Капитал банкны хамт олон “Бэлэг” хөтөлбөрийн хүрээнд маш олон ажил зохион байгуулахаар төлөвлөж, тун амжилттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, харилцагчдынхаа сэтгэл болон оюунд нь үнэлэшгүй хөрөнгө оруулалт хийх, нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатартай хамтран “Урмын бэлэг” хөтөлбөрийг зохион байгуулсан юм.


Уг хөтөлбөрийн хүрээнд манай банк харилцагчиддаа болон ажилтнууддаа зориулан лекцийн арга хэмжээг 3-р сарын 11, 3-р сарын 25-ны өдрүүдэд лекцийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээ нь нийт 300 гаруй банкны ажилтан, албан хаагч, харицагчид хамрагдсан болно.


Үүнээс гадна, Капитал банк “Бэлэг” хөтөлбөрийнхөө хүрээнд фэйсбүүк болон банкны сошиал орчинд Сэтгэл судлаач Г.Наранбаатартай хамтран нийгэм рүү чиглэсэн, хүний амьдралын чухал чухал сэдвүүдийг хөндсөн эерэг мэдээллүүдийг цуврал 17 видео хэлбэрээр хүмүүст хүргэсэн юм. Энэ нь ч сошиал хэрэглэгчдийн сэтгэлзүйд тодорхой нөлөөллийг үзүүлж, эерэг мессежийг өгсөн ач холбогдолтой.