Унагалдай

Энэхүү хадгаламж нь Банкны ирээдүйн харилцагч буюу насанд хүрээгүй иргэн /хүүхэд/-ийн ирээдүйн санхүүгийн хэрэгцээнд зориулан, түүний хууль ёсны төлөөлөгчийг хамтран эзэмшигчээр бүртгэсний үндсэн дээр тухайн 0-18 хүртэлх насны иргэдийн нэр дээр нээсэн, нэг жилээс дээш хугацаа бүхий, урт хугацаат хадгаламжийн бүтээгдэхүүн байна. Тус бүтээгдэхүүн нь зөвхөн хүүхдийн нэр дээр нээгдэх бөгөөд гэрээний хугацааны туршид буюу урт хугацаанд хамгийн өндөр хүүний орлого хүртэх боломжтой, жил бүр нийлмэл аргаар хүүг тооцолон дансанд олгох бүтээгдэхүүн юм.

Төгрөг

MNT

Ам.доллар*

USD

Хугацаа

Жилийн хүү

Жилийн хүү

18 жил хүртэл**

15.8%

6.5%

Дансны доод үлдэгдэл

MNT 10,000

USD 10

Хүү хувьсах, тогтмол эсэх

Тухайн жилд мөрдөгдөж буй 12 сарын энгийн хугацаатай хадгаламжийн хүүн дээр төгрөгийн хувьд жилийн 0,3%-аар, ам.долларын хувьд жилийн 0,1%-аар нэмсэн дүнгээр тухайн жилийн хүүг тогтоох ба энгийн хугацаатай хадгаламжийн хүү өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгдөх буюу хувьсах хүүтэй байна.

Бууруулсан хүү

Хугацаагүй хадгаламжийн хүүний 50%-аар тооцно.

Давуу тал:
  • Бусад төрлийн хадгаламжаас өндөр хүүтэй
  • Монгол Улсын Засгийн Газраас олгож буй сар бүрийн хүүхдийн мөнгийг автоматаар шилжүүлж, хадгаламжиндаа нэмэх
  • Банкнаас зарласан хүүхдэд зориулсан урамшуулалд тухай бүр хамрагдах
  • Хүссэн үедээ Интернэт банк, Смарт банк, Тусч мэдээ зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан дансаа тогтмол хянах
  • Соронзон тууз бүхий нууцлал өндөртэй хадгаламжийн дэвтэртэй
  • Дансандаа орлого нэмэхийг хүсвэл аль ч салбар дээр очиж үйлчлүүлэх боломжтой
  • Хадгаламжийн данс нээхэд шимтгэл авахгүй

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсөний гэрчилгээ /Насанд хүрээгүй иргэн буюу хүүхэд/
  • Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх хуулбар
  • Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./
Тайлбар:
  • Хэрвээ хугацаанаасаа өмнө мөнгөө авах бол хугацаагүй хадгаламжийн хүүгийн 50 хувиар тооцон бодогдоно.
  • Хадгаламжийн хугацаагаанд банкны хүү өөрчлөгдсөн бол уг хүүг гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл хэвээр мөрдөнө.
  • Хадгаламжийн хугацаагаа сунгуулаагүй тохиолдолд хугацааны эцэст дансны үлдэгдлийг хугацаагүй хадгаламжид шилжүүлнэ.
  • Хэрвээ хүүхдийг 18 нас хүртэл жил бүр автоматаар сунгуулахыг хүсвэл банкинд гэрээний хугацаа дуусахад шууд үргэлжлүүлэн сунгагдаж байх хүсэлтийг бичгээр гаргана.
  • Насанд хүрээгүй тул эцэг эх, асран хамгаалагч нь заавал хамтран эзэмшигч байна.