Төсөл хөтөлбөр

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Төслийн нэр: JICA-аас санхүүжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийн зээл"

Төслийн зорилго: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлж, чадавхижуулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих

Төсөл хэрэгжиж буй газар: Улаанбаатар хот болон Капитал банкны салбар, нэгж байрладаг аймгууд

Төслийн хүрээнд санал болгож буй бүтээгдэхүүний нөхцөл:

Зээлийн хугацаа: 3-10 хүртэл жил буюу бизнесийн үйл ажиллагаандаа тохируулах боломжтой.

Зээлийн жилийн хүү: Төгрөгийн 7%, ам. долларын 5,11% буюу зээлийн хүү зах зээлийн түвшинээс хамгийн бага.

Зээлийн хэмжээ: 10,000-600,000 ам доллар болон түүнтэй тэнцэх төгрөг

Төслийн нэр: ХЯ-ны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"ай хамтран хэрэгжүүлж буй “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл"

Төслийн зорилго: Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон өргөтгөснөөр ажлын байр бий болох, хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд, мөн шинээр ажлын байр бий болгож, ажлын байраар хангасан ажил олгогчид жижиг зээл олгох

Төсөл хэрэгжиж буй газар: Улаанбаатар хот, аймгууд

Төслийн хүрээнд санал болгож буй бүтээгдэхүүний нөхцөл:

Зээлийн хугацаа: 24 сар хүртэл

Зээлийн сарын хүү: 0,85%

Зээлийн хэмжээ:

·Ажил олоход хүндрэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд материал түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж 2 сая хүртэл төгрөг.

·Шинээр бий болгох ажлын байр, ХХҮХэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн, эмзэг бүлгийн иргэдээс ажилд авах тоог харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5сая хүртэл төгрөг

·Нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10 сая төгрөг.


ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО:

Бүс нутаг, аймаг орон нутгийнхаа онцлогыг илэрхийлж чадахуйц ОРГАНИК МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН-үүдийг бий болгох, сонгон шалгаруулж хөгжүүлэх, дэмжих, байгаль орчинд ээлтэй ногоон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх, санхүүгийн туслалцаа авах боломжоор хомс аж ахуйн нэгж, байгуулага иргэдэд тэгш боломжыг олгох, органик хэрэглээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах

ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

Зээлийн хэмжээ:

·Хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд, бүлэг, ААНБ, хоршоодод 1,0-10,0 сая төгрөг

·ОРГАНИК МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН-д 20,0 сая төгрөг хүртэл /нэмүү өртөг бий болгоход чиглэсэн/

Зээлийн хугацаа:

·Хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэх төсөлд 3-12 сар

·Нэмүү өртөг бий болгож байгаа иргэд, ААНБ, хоршоодод 3-24 сар

Зээлийн хүү: Сарын 1.0 % / төлбөрийн нөхцөл уян хатан, хатуу барьцаагүй /

Хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллага, иргэд


Төслийн нэр: Дэлхийн банкны санхүүжилттай “Тогтвортой амжиргаа II төсөл"

Төслийн зорилго: Бага болон дунд орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн тэдгээрийн орлогыг нэмэгдүүлж, чадавхийг дээшлүүлэх

Төслийн хамрах хүрээ: Хөвсгөл, Орхон, Архангай, Өмнөговь, Дархан, Ховд аймгууд Багануур дүүрэг

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ: 100.000-10.000.000 төгрөг хүртэл

Зээлийн хугацаа: 1-36 сар

Зээлийн хүү: 1.0-2.2%