Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

Эрсдэлийн удирдлагын хороо

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх эрсдэлийн удирдлагын хороо нь хамгийн багадаа 3-н гишүүнээс бүрдэх ба жилд дор хаяж 4 удаа хуралддаг. Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүд нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс томилогдон ажилладаг. Эрсдлийн хорооны зорилго нь банкны эрсдэлийн удирдлагын алсын харааг тодорхойлох, удирдлагын стратеги, бодлого, дүрэм журам, заавар боловсруулах, банкны үйл ажиллагаанд учирч болзогүй гол эрсдлийг үнэлэх, хэмжих, тодорхойлох зэрэг юм.

Цалин, урамшуулал, нэр дэвшүүлэх хороо

Энэхүү хороо нь 3 гишүүнтэй байх ба гишүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилон ажиллуулдаг. Хороо нь хүний нөөцийн нийлүүлэлт, сургалт хөгжлийн бодлого, тогтвор суурьшил зэрэг хүний нөөцийн чиглэлээр удирдлагын багийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, батлагдсан хууль, журам заавар болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан зөвлөмж чиглэлийн биелэлтийг хангуулна.

Аудитын хороо

ТУЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хурлаар банкны санхүүгийн тайлагнал, дотоод хяналтын системийн зохистой тогтолцоог бэхжүүлж мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, дотоод болон хөндлөнгийн аудитын хараат бус байдлыг баталгаажуулах, дэмжлэг үзүүлэх, аудитын үйл ажиллагаа, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, ТУЗ-ийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлага, дотоод болон хөндлөнгийн аудиторын хамтын ажиллагааг сайжруулахад Аудитын хорооны гол зорилго оршино.

Аудитын хороо нь 3-н гишүүнээс бүрдэнэ. Хорооны гишүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс томилно.