Төгөө овогтой Батбаяр


Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Ноён Т.Батбаяр нь 1961 онд Санхүүгийн техникумд Зээлийн байцаагч, нягтлан бодогч, 1969 онд ЗХУ-ын Улс Ардын аж ахуйн дээд сургуульд Санхүү- зээлийн эдийн засагч, 1977 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид Улс төрийн дээд зэрэг мэргэжлээр боловсрол эзэмшин, 1994 онд Москвагийн Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд “Эдийн засгийн ухааны доктор” зэрэг хамгаалсан.

1961-1964 онуудад Дундговь аймгийн банкинд зээлийн ахлах байцаагчийн ажлаар ажлын гараагаа эхэлж, 1964- 1972 онуудад Улсын банкны зээлийн газарт зээлийн байцаагч, ахлах байцаагч, зээлийн ахлах мэргэжилтэн, 1972-1975 онуудад тус банкны Хөрөнгө оруулалт санхүүжилтийн газарт хэлтсийн дарга болон дэвшин ажиллаж байсан. Мөн 1977-1979 онуудад Намын төв хорооны эдийн засгийн хэлтэст Зааварлагч, 1979- 1990 онуудад Улсын банкинд орлогч дарга, 1-р орлогч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. 1990-2002 онуудад Москвагийн олон улсын банкинд газрын дарга, орлогч дарга, зөвлөх зэрэг албыг хашиж байсан ба 2002-2006 онуудад Капитал банкинд зөвлөх, 2006 оноос өнөөдрийг хүртэл Капитал банкины ТУЗ-н даргаар ажиллаж байна.