Тогтвортой амжиргаа төслийн зээл

Бүтээгдэхүүний онцлог: Бага болон дунд орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, ашиг, орлогоо нэмэгдүүлэхэд зориулагдана.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Хөвсгөл, Орхон, Архангай, Өмнөговь аймгуудын бага болон дунд орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчид байх
  • Тухайн зээлээр өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны орлогоо нэмэгдүүлэх боломжтойг харуулсан үр ашгийн тооцооллыг гаргасан байх
  • Бусад банк болон ББСБ-д зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Өмнө нь уг төсөлд хамрагдан зээл авч байсан тохиолдолд зээлийг зээлийн гэрээний хугацаанд график зөрчилгүй төлж байсан байх
  • Зээлдэгч нь үйл ажиллагаагаараа олох ердийн мөнгөн орлогоороо зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх чадвартай байх

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь, зээлийн хэмжээ Зээлийн хэмжээ Хүү
УБ хот Орон нутаг УБ хот Орон нутаг
1,0-2,2%
Зээлийн хэмжээ 100,000 - 10,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хугацаа

1-36 сар

Өргөдлийн хураамж

Өргөдөл – 5,000 төгрөг Анкет – 5,000 төгрөг

Зээлийн шимтгэл

0,5%

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет
  • Өрхийн орлого, зардлыг тодорхойлох баримт
  • Зээлийн зарцуулалт, үр ашгийн тооцоолол
  • Иргэний баримт бичгийн хуулбар
  • Ам бүлийн байдал, хаягийн талаарх оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч, эзэмшигчдийн зөвшөөрөл
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас 7-оос доошгүй хоногийн өмнө авсан барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа
  • Бусад банкнаас шаардсан бичиг баримт

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.

Дэлгэрэнгүйг http://www.lgf.mn/
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Оранж плаза, 305, 306, 307 тоот
Утас: 7011-0057, 7011-0057
Факс: 7011-0059
имэйл:cgf@lgf.mn