Сургалт хөгжил

Бид банкны эрхэм зорилго зорилтуудад хүрэхийн тулд ажилтнуудын мэдлэг, чадвар, хандлагыг системтэйгээр өөрчлөх, сургаж хөгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж ажилладаг.

Банкны дотоод сургалтын бодлого

  • Бид ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор дотооддоо банкны үйл ажиллагааны онцлогт тохирсон сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлдэг.
  • Дотоодод зохион байгуулах сургалтуудын чанар, стандартыг сайжруулах, улам илүү чанаржуулах зорилгоор банкны дотооддоо "Сургагч багш бэлтгэх сургалт" зохион байгуулж, сургагч нарынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэн ажилладаг.
  • Ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор салбар нэгжид ажиллаж буй ажилтнуудыг тогтмол хугацаанд, тасралтгүйгээр банкны төвд төвлөрүүлэн ирүүлж, сургалт, семинарт хамруулдаг.
  • Ирээдүйн удирдах ажилтны нөөц бэлтгэх зорилгоор чадварлаг, өсч дэвших боломжтой залуу боловсон хүчнийг сонгон "Карьер хөгжлийн хөтөлбөр"-т хамруулж, тасралтгүй сургаж хөгжүүлдэг.
  • Банкны газар нэгжийн захирлуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Менежментийн сургалтын цогц хөтөлбөр"-үүд хэрэгжүүлэн ажилладаг.
  • Ажилтнуудыг дотооддоо сургаж хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч оюуны хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна.

Гадаад сургалтын бодлого

  • Орчин үеийн мэдээллийг цаг алдалгүй авах, үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургалтын шилдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, ажилтнуудаа илгээн сургаж, хөгжүүлдэг.
  • Ажилтнуудыг мэргэжлийн чиглэлд мэргэшүүлэх зорилгоор ОУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагуудад ажилтнаа илгээн сургаж, гадаад сургалтын бодлогыг дэмжин ажиллаж байна.
  • Гадаад улсаас мэргэжлийн чиглэлд мэргэшсэн экспертүүдийг банкиндаа урин ирүүлж, сургалт зохион байгуулж, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэн ажиллаж байна.


Онлайн анкет