Санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт

САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

Монгол банкны олон улсын стандартын дагуу нийцүүлэн гаргасан заавар, журмыг банкны бүртгэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, төлбөр тооцоог сааталгүй, найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Төв банкны тухай, банкны тухай, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын журам, Монгол банк, Сангийн яам болон Капитал банкны дүрэм, журам, зааврын мөрдлөг болгон ажилладаг.

Санхүүгийн тайлан мэдээг боловсруулах үйл ажиллагаа хариуцсан алба нэгжийн тухай:

  • Санхүү, Хөрөнгийн Удирдлагын газрын харьяанд Төлөвлөлт судалгаа, тайлан мэдээний албатай бөгөөд үндсэн чиг үүрэг нь:

Банкны өдөр тутмын балансыг бэлдэх, хяналт тавих, системийн хэмжээний сар, улирал, жилийн тайлан мэдээг боловсруулж, Монголбанк, Сангийн яам болон холбогдох бусад байгууллагад хугацаанд нь гарган өгөх, удирдлагын мэдээллийн системийг сайжруулан өдөр бүр мэдээллээр хангах, системийн хэмжээний санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг гарган хянаж танилцуулах, гадаад, дотоод мэдээлэл хэрэглэгчдийг мэдээлээр хангахад оршино.

ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Капитал банкны Дотоод аудитын газар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн харъяанд ажиллаж, хийсэн ажлын тайлангаа ТУЗ болон Аудитын хороондоо тайлагнадаг.

  • Дотоот аудитын газрын зорилго:
Дотоод аудитын газар нь банкны үйл ажиллагааг сайжруулан нэмэлт үнэ цэнийг бий болгох, эрсдлийг илрүүлэх, хэмжих, үнэлэх, урьдчилан сэргийлэхэд туслах, бие даасан бодит байдлаар баталгаажуулалт хийн зөвлөгөө өгөх, банкны эрсдлийн удирдлага, хяналт болон засаглалын тогтолцоог үнэлж, сайжруулах, тогтсон системтэй арга хандлагыг бий болгох зорилготой.
  • Дотоод аудитын газрын үйл ажиллагааны чиглэл, ажиллах зарчим:
Дотоод аудитын газар нь Капитал банкны бүхий л газар болон салбар нэгжийн үйл ажиллагаа, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес төлөвлөгөөний явцад аудит хийдэг. Банкны бодлого, горимыг хянаж, хууль тогтоомж болон заавар журмыг мөрдөн ажиллаж байгааг шалгаж баталгаажуулан, банкны зохистой харьцааг ханган ажиллаж байгаад хяналт тавин ажилладаг.
Дотоод аудитын газар шалгалтыг зайны, гэнэтийн, ээлжит болон ээлжит бус, мэдээллээр гүйцэтгэдэг ба аудитын хамрах хүрээг иж бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хийдэг. Аудитын үйл ажиллагааг эрсдэлд суурилсан аргачлалаар банкны хэмжээнд эрсдэл өндөртэй үйл ажиллагаанд шалгалтыг түлхүү хэрэгжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчил дутагдлыг илрүүлж таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг бөгөөд цаашид давтан гаргахгүй байх талаар Гүйцэтгэх удирдлагуудад зөвлөмж хүргүүлж, эргэн хяналт тавьдаг.
Програмын түвшинд зайны хяналт шалгалтыг банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл, нэгжүүдийн өдөр тутмын санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээнд аудитыг тогтмол явуулж харилцагчдын эрх ашиг, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдал, банкны үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний банк байх зорилгын хүрээнд эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Банкны дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа эсэхэд болон санхүүгийн тайлан балансыг олон улсын стандартад нийцүүлж бүртгэж байгаад үнэлэлт дүгнэлт өгч, аудитын явцад холбогдох ажилтнуудад мэргэжлийн туслалцаа, заавар зөвлөмж өгөх, ажил сайжруулах санал зөвлөмжийг хүргүүлэн дотоод хяналт бүх шатандаа шаардлага хангах түвшинд байгаа эсэхийг баталгаажуулан, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй ажиллаж байна.