“САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ” АЯНЫ ХААЛТ

Монголбанкнаас санаачилан хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны хаалтын үйл ажиллагаа 2018.06.02-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус аян нийт 5 сарын турш үргэлжилсэн бөгөөд Капитал банкны хамт олон идэвхи санаачилгатай оролцсоныг үнэлж, Монголбанкнаас талархлын цом гардуулсан юм.

Энэ үеэр Капитал банк нь Гурвалсан данстай UnionPay олон улсын картыг жилийн хураамжаас чөлөөлсөн ба Унагалдай хүүхдийн хадгаламж нээсэн хүүхдүүдэд Хүүхдийн баярын бэлэг гардууллаа.