П.Сүхбаатар


Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

Пүрэвийн Сүхбаатар нь 1983 онд Санхүү эдийн засгийн техникумыг Банкны нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, 1997 онд СЭЗДС-г Банк санхүүгийн эдийн засагч мэргэжлээр тус тус дүүргэсэн.

1983-1986 онуудад Ардын намыан армийн жагсаал ангийн хувийн эрх хөтлөгч, 1986-1996 онуудад Улсын Банкны конторд нягтлан бодогч, кассын эрхлэгч, ерөнхий хороонд хянан шалгагч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. 1996-1997 онд Монгол банкны ХШГазарт хянан шалгагч, 1997-2001 онд Азийн хөрөнгө оруулалтын банкинд ерөнхий нягтлан бодогч, 2001-2016 онуудад Монгол банкинд ХШГазарт хянан шалгагч, Мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газрын захирал, 2016 оноос одоог хүртэл Хадгаламжийн даатгалын корпорацид Эрсдэлийн мэргэжилтэнээр ажиллаж байна. 2017.05 сараас тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны даргаар ажиллаж байна.