Орон сууцны хадгаламж
Капитал банкны орон сууцны хадгаламж нь тодорхой цалингийн болон тогтмол орлоготой иргэдийг дэмжин, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилготой хадгаламж юм.
Давуу тал:
- Зах зээлд өрсөлдөхүйц өндөр хүүтэй
- Хугацааны болон дүнгийн өргөн сонголттой
- Орон сууцны зээлд хамрагдах тохиолдолд зээлийн хүү, урьдчилгаа төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой
- Хүссэн үедээ Интернэт банк, Смарт банк, Тусч мэдээ зэрэг үйлчилгээнүүдийг ашиглан дансаа тогтмол хянах
- Соронзон тууз бүхий нууцлал өндөртэй хадгаламжийн дэвтэртэй
- Дансандаа орлого нэмэхийг хүсвэл аль ч салбар дээр очиж үйлчлүүлэх боломжтой
- Хамтран эзэмшигчтэй байж болно
Төгрөг MNT | |
Хугацаа | Жилийн хүү |
6 сар | 9.0% |
9 сар | 11.0% |
12 сар | 12.0% |
24 сар | 13.2% |
36 сар | 14.5% |
60 сар | Тухайн жилийн 24 сарын хугацаатай хадгаламжийн хүүний хамгийн дээд хүү байна. |
Дансны доод үлдэгдэл | Сар бүр тогтмол дүнгээр хуримтлуулах буюу захиалгат шилжүүлэг үйлчилгээнд холбуулсан тохиолдолд 10,000 төг, үгүй бол 100,000 төг |
Бууруулсан хүү | Хугацаагүй хадгаламжийн хүүний 50%-аар тооцно. |
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэхний хуулбар
Гарын үсгийн баталгаа / банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөж, нотариатаар баталгаажуулж ирнэ/
Хамтран эзэмшигчтэй тохиолдолд:
Хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар Гарын үсгийн баталгаа /банкинд ирж хадгаламжийн данс нээлгэсний дараа гарын үсгийн баталгааны маягтын дагуу бөглөнө./