Органик монгол


Төслийн нэр: МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Органик Монгол хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго: Бүс нутаг, аймаг орон нутгийнхаа онцлогыг илэрхийлж чадахуйц ОРГАНИК МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН-үүдийг бий болгох, сонгон шалгаруулж хөгжүүлэх, дэмжих, байгаль орчинд ээлтэй ногоон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх,санхүүгийн туслалцаа авах боломжоор хомс аж ахуйн нэгж, байгуулага иргэдэд тэгш боломжыг олгох, органик хэрэглээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах

Хөтөлбөрийн хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллага, иргэд 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ:

Зээлийн хэмжээ:

·         Хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд, бүлэг, ААНБ, хоршоодод 1,0-10,0 сая төгрөг

·         ОРГАНИК МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН-д 20,0 сая төгрөг хүртэл /нэмүү өртөг бий болгоход чиглэсэн/

Зээлийн хугацаа:

·         Хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэх төсөлд 3-12 сар

·         Нэмүү өртөг бий болгож байгаа иргэд, ААНБ, хоршоодод 3-24 сар

Зээлийн хүү: Сарын 1.0 %/ төлбөрийн нөхцөл уян хатан, хатуу барьцаагүй/