Органик монгол төслийн зээл

Органик Монгол òөñëèéí çýýë

Бүтээгдэхүүний зорилго: Органик Монгол төслийн зээл нь хуулийн этгээд санаачилсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж болсон, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй, тогтвортой орлоготой эх үүсвэр хангалтгүйн улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээнд хамрагдан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжгүй жижиг аж ахуйн нэгжийн боловсруулсан байгаль орчинд хор нөлөөгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн ашиглан, бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, үр ашигтай бизнес төслийг сонгон хэрэгжүүлэх зорилготой зээл юм.

Зээлийн хэмжээ

1,000,000 - 20,000,000 төгрөг хүртэл

Хүүний хувь

Сарын 1.0%

Зээлийн хугацаа

3-24 сар

Өргөдлийн хураамж

Өргөдөл – 10,000 төгрөг

Анкет – 5,000 төгрөг

Зээл хүсэгчид тавигдах шаардлага

ü Зээл хүсэгч иргэн, хуулийн этгээд нь Монгол улсын иргэн байх;

ü Хэрэв зээл хүсэгч нь хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байх;

ü Монгол улсын хууль, тогтоомжид заасан тусгай зөвшөөрөлтэй байх;

ü Органик Монгол хөтөлбөрийн хүрээнд сургалтад хамрагдаж бизнес төсөл боловсруулсан байх ба тухайн төслийн хэрэгжүүлэх туршлага, хүсэл, эрмэлзэл, мэдлэг туршлагатай байх;

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материал

ü Органик Монгол төслийн бөглөсөн анкет;

ü Органик Монгол зээлийн төсөл

ü Иргэн, хуулийн этгээдийн болон төлөөлөл зээл хүсэгчийн өргөдөл;

ü Хэрэв зээл хүсэгч нь хуулийн этгээд бол орлого, зарлагыг тодорхойлох баримт;

ü Хэрэв зээл хүсэгч нь иргэн бол ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар;

ü Зээл хүсэгчийн бичиг баримтийн хуулбар;

ü Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;

ü Холбогдох бусад баримт бичгүүд;

Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тухайн авах зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж өгдөг сан юм. Тухайн батлан даалтын нэг удаагийн дээд хэмжээ нь 250 сая төгрөг байна.