Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн төслийн зээл

Зээлийн зориулалт:

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан техник тоног төхөөрөмж худалдан авах, ажлын байр нэмэгдүүлэх болон хадгалах, үндсэн болон эргэлтийн хөрөнгө бий болгох, технологийн шинэчлэл хийх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгоход зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл


Хүүний хувь

5%

Зээлийн хэмжээ

500,0 сая төгрөг хүртэл


Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

Зээлийн үйлчилгээний шимтгэлгүй

Зээлийн үйлчилгээний шимтгэл

Бизнес эрхлэх тохиолдолд

1.0%, шимтгэлийн дээд хэмжээ-10,000,000.00 төгрөг

Үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд

0.5%, шимтгэлийн дээд хэмжээ-10,000,000.00 төгрөг

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд- 20,000 төгрөг

Иргэн-15,000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.

  • Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
  • Зээл хүсэгч иргэн болон хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Зээл хүсэгч хуулийн этгээд, иргэн нь нэг жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай;
  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
  • Эрхэлж буй бизнес болон төслөөр хэрэгжих үйл ажиллагаа нь банкны тогтвортой санхүүжилтийн бодлогод нийцсэн;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн;
  • Зээлжих төсөл нь үйл ажиллагаанаас олох орлогоороо гарах зардал, зээл, зээлийн хүүг бүрэн төлөх боломжтой байх ба өр орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх;
  • Банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр зээлийн үлдэгдэлгүй.

Дараах шалгуурыг хангасан бол давуу тал гэж үзнэ. Үүнд:

  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтанд хамрагдаж сертификат авсан;
  • Нийт ажиллагсад нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан; (сүүлийн 1 жилийн нийгмийн даатгал тасралтгүй төлөгдсөн байх)
  • Ажлын байр нэмэгдүүлсэн;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй.