Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил

Байгаль орчинд ээлтэй банк

Капитал банк “Global Money Week” хөтөлбөр, Нийгмийн хариуцлагийн хүрээнд Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль дээр өнөөдөр буюу 2016 оны 03-р сарын 28-ны өдөр “Банк санхүүгийн салбар ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд хоорондын харилцаа” сэдэвт сургалт, хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Сургалт, хөтөлбөрийн зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд банк санхүүгийн мэдлэг олгох, тэдгээрт санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхэд тулгардаг бэрхшээлийг тодорхойлоход оршсон бөгөөд сурагч, сурган хүмүүжүүлэгч багш нараас гадна, эцэг эхчүүдийг нээлттэй оролцуулсан явдал нь бидний хөтөлбөрийн цар хүрээг илүү өргөн, илүү үр дүнтэй болгон өглөө.

Сургалт, хөтөлбөрт 4-12-р ангийн 70 гаруй сурагчдын төлөөлөл, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид оролцож, өөрийн санаа бодол, тулгарч буй хүндрэл бэрхшээлээ нээлттэй хуваалцаж ярилцлаа.

Бид энэ удаад Хөгжлийн бэрхшээлтэй 120.000 гаруй иргэдийн төлөөлөл болгон “Сонсголын бэрхшээлтэй иргэд”-ийг онцолсон бөгөөд цаашид санхүүгийн хүртээмжийг хүн бүрт тэгш хүргэхэд манлайлан бусад банк санхүүгийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагыг уриалан ажиллах болно.

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүн бүрт санхүүгийн хүртээмжийг тэгш хүргэж ажиллах уриалгыг Монголын банкны холбоо /МБХ/ болон бусад банк санхүүгийн байгууллага, Тогтвортой санхүүжилт /ТоС/-ийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүргэх, өнөөдрийн үйл ажиллагааны талаар цуврал видео болгон олон нийтэд таниулахаар төлөвлөн ажиллаж байгаа тул банкны нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн банкны албан ёсны Capital bank of Mongolia хуудас, www.capitalbank.mn вэб сайтаар зочилон өөрийн дагагчид болон найз нөхөддөө түгээхийг хүсэж байна.