Нийгмийн хариуцлагын бодлого

Нийгмийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд чухлаар тавигддаг.

Бизнесийн байгууллагад ёс зүйн болоод нийгмийн хариуцлагын хүрээнд тавигдах шаардлага нэмэгдэж байгаа төдийгүй байгаль орчны тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх явдал чухал болж байна. Түүнчлэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нөөцийн хомсдол нүүрлэж байгаа энэ үед компаниуд нийгмийн хариуцлагаа гүнзгий ухамсарлан өөрсдийн нөөц боломжид тулгуурлан нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажлыг хийх шаардлага нэн их байна. Энэ шаардлагын үүднээс Капитал банкны хувьд нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор банкны хөгжлийн хэтийн зорилтод тусгаж өгсөн. Тухайлбал банкны хэтийн чиглэлд:

  • Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого нь байгууллагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаас гадна нийгмийн асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн банкны бүх үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлж, ил тод нээлттэй байхаас гадна байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүнд санхүүгийн үйлчилгээг хүргэх чиглэлийг бодлогоор дэмжин ажилладаг.
  • Бид улс орныхоо эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хөгжилд зохицсон байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг зүйл бүрээр хөхиүлэн дэмжин ажилладаг.
  • Харилцагч, хамтран ажилладаг байгууллагын эрх ашиг үнэт зүйлийг хүндэтгэн, шударга өрсөлдөөний зарчмыг баримталдаг. Түүнчлэн банкны ажиллагсдын эрх, эрх чөлөөг дээдлэн, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг хүндэтгэн ажилладаг.
  • Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагад нийцүүлж байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн өсөлтийг хангах, байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон эдийн засгийг дэмжигч банк байхыг сүүлийн жилүүдэд илүүтэй эрмэлзэн ажиллаж байна.