НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Манай банк өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд баримтлах үнэт зүйлдээ “Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан идэвх зүтгэл гарган ажиллана” гэж тусгасан. Капитал банк 21 нэр, төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд үүнээс нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчийн хүрээнд төслийн болон хөнгөлөлттэй нөхцлөөр дараах төрлийн зээл олгов.Үүнд:

·         Органик Монгол хөтөлбөрийн хүрээнд нийт 79 зээлдэгчид 394.7 сая төгрөгийн зээл;

·         Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрх гэрийн аж амьдрал орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл, Дэлхийн банкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн Тогтвортой амьжиргаа-II төслийн зээлийг тус тус олгосон бөгөөд 2013 онд нийт 509 иргэнд 2,02 тэрбум төгрөгийн зээл;

·         2013 онд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан жижиг дунд бизнесийн зээл, үйлдвэрлэлийн зээлийн үйлчилгээгээр дамжуулан 86,7 тэрбум төгрөгийн зээл;

·         Монгол Улсын Засгийн Газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл”-ийг дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, 9,2 тэрбум төгрөгийн зээл;

·         Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой “Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан”-гийн төслийн зээлийг 2011 оноос олгож эхэлсэн. Өнгөрсөн 2013 онд 34,9 тэрбум төгрөгийн зээл;

·         Манай орны Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөдөөгийн ядуурлыг бууруулах зорилгоор НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” хөтөлбөрт Архангай, Булган, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл аймгууд хамрагдаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн хөгжлийг дэмжих, эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулж нийт 114,6 сая төгрөгийн зээл;

·         Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2013 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан 37,9 тэрбум төгрөгний зээл;

·         Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан жижиг дунд бизнесийн зээл, үйлдвэрлэлийн зээлийн үйлчилгээгээр дамжуулан 86,7 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Нийгмийн үйл хэрэг, хөгжил цэцэглэлтэд оролцох, ивээн тэтгэлэг үзүүлэх, хандив туслалцаа үзүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулав.__

·         “Дуун өргөө” ТББ-тай хамтран хүмүүний бие биеэ санан үгүйлэх, эх нутаг, элгэн садан, энхрий хайртай бүхнээ харь холын нутгаас тэмүүлэн мөрөөдөх нарийн дотно харилцаа, сэтгэлийн нандин уулзалт, учралыг үзэгч түмнээ нээн харуулах зорилгоор зохион байгуулсан “Зүрхний холбоо” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. “Зүрхний холбоо” төслийн азтанаар тодорсон 5 иргэн хайртай дотно, ах дүү, хамаатан садантайгаа уулзах алтан боломжийн эзэд болж БНСУ –ыг зорьсон бөгөөд тус улсад үнэ төлбөргүй бүх төрлийн шинжилгээ өгч, эмнэлгийн иж бүрэн үзлэгт хамрагдсан юм.

·         Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн төвөөс 2013 оны 4, 5 дугаар сард зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулган, түүнийг угтан зохион байгуулсан “Оролцоог бодит болгоё” сарын аяны Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.

·         Хүүхэд, багачууддаа зориулан «Унагалдайн нэг өдөр» өдөрлөгийг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монголын сурагчдын холбоо, С1 телевизтэй хамтран зохион байгуулж, 1000 орчим хүүхэд багачууд, эцэг эхийн хамт үнэ төлбөргүй оролцов.

·         Капитал банкны хамт олон “Өнөр бүл” асрамжийн газарт өсөж, хүмүүжиж буй бяцхан үрсдээ зориулан “Хүүхэд бидний ирээдүй” сайн үйлсийн аяныг өрнүүлж, ном, тоглоом, хичээлийн хэрэгсэл болон гарын бэлгийг бяцхан хүүхдүүддээ гардуулав.

·         2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МҮХАҮТанхимаас Төрийн ордонд зохион байгуулсан “CEO SUMMIT-2013” захирлуудын дээд хэмжээний 3 дахь удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулахад ивээн тэтгэн оролцов.

·         Кино урлагийн дээд сургуулийн “Venus-3” наадмын ивээн тэтгэгчээр ажиллав.

·         Бяцхан хүүхэд багачуудад зориулсан “Ярьдаг цагаан толгой”-г хэвлүүлэхэд 2,0 сая төгрөгийн хандив өргөв.

·         Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нийтийн талбайн тохижилтод 2,5 сая төгрөгийг хандивлав.

·         Ховд аймгийн баяр наадмын хурдан морины шагналд зориулан хандив өргөв.

·         Монголын банкны холбооны нэрэмжит шатрын блиц тоглолтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллав.

·         Шинэ жилийн баярыг тохиолдуулан “Бадамлянхуа” хүүхдийн òөâèéí õàðúÿà “Өãөөìөð” õàëàìæèéí төвд зочлон “Êàïèòàë áàíê”-íû íýðýìæèò íîãîîí áàéãóóëàìæ, öýöýãæүүëýëòèéí танхим байгуулан, хүүхэд бүрт тасалгааны цэцэгсийг шинэ жилийн тэвэр дүүрэн бэлгийн хамт гардууллаа. Түүнчлэн «Хайтан” клубын багш òàñàëãààíû óðãàìàë òàðüæ óðãóóëàõ , арчлах, íîãîîí îð÷íû òàëààð зүй çîõèñòîé îéëãîëò өгөх, байгаль орчноо хайрлан дээдлэх ýêîëîãèéí àíõàí øàòíû áîëîâñðîë олгох сургалтыг хийв.

·         Ногоон оффис - Капитал банк 2 дахь жилдээ “Ногоон оффис” аяныг амжилттай зохион байгуулав. Өмнөх жил зохион байгуулагдаж байсан гэдэг утгаараа салбар, нэгж, газрууд бүгд идэвхитэй оролцсон бөгөөд салбар бүр цэцэрлэгжүүлэлтийн ач холбогдлыг ойлгон энэ жил улам олон цэцэг тарьж энэхүү аянд идэвхитэй хамрагдав.

·         Улаанбаатар хотын гэр хорооллын ганц бие өндөр настангуудад халуун хоолоор үнэгүй үйлчлэх, тэднийг нийгэмшүүлэх зорилттой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох Монголын нэн ядуу иргэдийг хоол хүнсээр дэмжих холбоонд компьютер хэрэгслээр тусаллаа.

·         Дорнод аймагт болсон “Эрүүл мэндийн даатгалын менежмент” сэдэвт сургалтыг ивээн тэтгэн зохион байгуулав.