МЭНДЧИЛГЭЭ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт хувьцаа эзэмшигчид, нийт харилцагчид, бизнесийн түншүүддээ, Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Капитал банк улс эх орны банк санхүүгийн салбарт 1990 оноос эхлэн тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж ирсэн төдийгүй 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай, эх орны банк гэдгээрээ манай хамт олон бахархадаг билээ. Бид “Жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үндэсний хэмжээний, цахим банк байх” хэтийн зорилгынхоо хүрээнд дэвшилтэт технологиудыг үйл ажиллагаандаа тогтвортой нэвтрүүлж “Цахим-ногоон банк” чиглэлээр цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч танд цаг алдалгүй хүргэхийн төлөө ажиллаж байна.


БИД өнгөрөгч 2016 оны тайлант жилд картын бие даасан системтэй боллоо. Энэ нь Монгол улсын Үндэсний Цахим Гүйлгээний төвтэй шууд холбогдож, бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр нэвтрүүлэхэд бие даасан тогтолцоотой болсон юм.

БИД 2016 оны 02 сарын 29-ний өдрөөс эхлэн 03 сарын 03-ны өдрийн хооронд “Compass Plus” –н гишүүн байгууллагуудын олон улсын чуулга уулзалт /ITTUG/ амжилттай оролцож, картын системийг “45 хоногийн хугацаа буюу нэн богино хугацаанд амжилттай нэвтрүүлж” чадсан манай хамт олныг “ITTUG 2016” цом, сертификатаар батлан, шагнан урамшуулсан юм.

БИД 2016 оны 04 сарын 27-ны өдөр МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж буй “ТОП 100” аж ахуй нэгж байгууллагыг өргөмжлөх ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарав.

БИД эдийн засгийн хямралтай өнөөгийн нийгэмд харилцагч та бүхний үргүй зардлыг тань хэмнэх, банкны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг хаа байгаа газраасаа чирэгдэлгүй үйлчилгээг хүргэхэд анхаарч бүх төрлийн цахим үйлчилгээний /Мобайл, Интернэт, Смарт банк болон бүх төрлийн картуудын АТМ-р хийгдэх гүйлгээ/-ний шимтгэлийг тогтмол хугацаанд 0₮ болгож, харилцагч та бүхэндээ “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР –өө задлав. Эрхэм харилцагч та банк доторх гүйлгээнээс гадна бусад банк хооронд хийгдэх гүйлгээ болон Монгол улсын бүх арилжааны банкуудын АТМ-д шимтгэлгүй үйлчилгээ авдаг боллоо.

БИД Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас 2017 оны 04 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын хөгжил, цэцэгжилт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж буйг үнэлэн манай Капитал банк шилдэг 75 ААН-н нэгээр шалгарав.

Эцэст нь Монгол улсад 1990-ээд оноос хойш банк санхүүгийн салбар нь дэлхийн жишигт хүрч хөгжсөн салбар бөгөөд орчин цагт манай улсын арилжааны банкууд улс орон даяар салбар нэгжийнхээ тоог жил ирэх тусам өргөтгөн нэмж, харилцагч төвтэй үйлчилгээг үзүүлсээр байна. Өнөөдөр банкны гол үйлчилгээг гар утас байхад л хийж болох хэмжээнд хөгжсөн төдийгүй харилцагч хаа байгаа газраасаа банкны үйлчилгээг төвөггүй ашигладаг болсон билээ. Энэ бол банкны хөгжлийн тод илрэл бас хурд билээ.

Сэтгэл, итгэл, зүтгэлээ зориулан ажилладаг банкны нийт ажилтнууд, бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хувьцаа эзэмшигчид, Харилцагчид, Түншүүд Та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн цаашид бид дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжсэн ногоон банк байх зорилтдоо үнэнч байж, харилцагчийн эрх ашгийг єндєрт єргєн нээлттэй, ил тод байдлаа бэхжүүлэн ажиллахаа Та бүхэндээ илэрхийлье.

Хүндэтгэсэн,

А.Ариунболд

Гүйцэтгэх захирал