Мониграм
Монгол Улсын арилжааны анхны Капитал банк дэлхий даяар хамгийн өргөн сүлжээтэй олон улсын мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээг Та бүхэнд үзүүлж байна. MoneyGram үйлчилгээ нь дэлхийн аль ч улсад мөнгийг найдвартай, хялбар, шуурхай шилжүүлдэг, хүлээн авдаг мөнгөн гуйвуулгын сүүлийн үеийн дэвшилтэт хэлбэр юм.
Та MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлснээр:
- Дэлхийн 200 гаруй орны 233 мянган үйлчилгээний цэгээр үйлчилгээ үзүүлдэг хамгийн өргөн сүлжээтэй
- Хамгийн хямд
- Төлбөрийг ам доллараас гадна еврогоор хүлээн авах боломжтой.
- Мөнгө хүлээн авах болон гуйвуулах үйлчилгээнд харилцагчаар баримт бөглүүлдэггүй
- Төлбөр хийснээс хойш 10 минутын дотор мөнгө хүлээн авах боломжтой;
- Мөнгө гуйвуулахдаа илгээгч нь хүлээн авагчид хүрэх 10 үгэнд багтсан мессежийг нэмэлт үнэ төлбөргүй дамжуулах боломжтой
№ | Гүйлгээний дүн | Үндсэн шимтгэл |
1 | 0 – 100 ам.доллар | 8 |
2 | 100.01 – 250.00 ам.доллар | 12 |
3 | 250.01 – 500.00 ам.доллар | 20 |
4 | 500.01 – 750.00 ам.доллар | 30 |
5 | 750.01 – 1 000.00 ам.доллар | 40 |
6 | 1 000.01 – 1 250.00 ам.доллар | 55 |
7 | 1 250.01 – 1 500.00 ам.доллар | 70 |
8 | 1 500.01 – 2 000.00 ам.доллар | 90 |
9 | 2 000.01 – 2 500.00 ам.доллар | 100 |
10 | 2 500.01 – 3 000.00 ам.доллар | 110 |
11 | 3 000.01 – 3 500.00 ам.доллар | 120 |
12 | 3 500.01 – 4 000.00 ам.доллар | 130 |
13 | 4 000.01 – 5 000.00 ам.доллар | 150 |
14 | 5 000.01 – 5 500.00 ам.доллар | 180 |
15 | 5 500.01 – 6 000.00 ам.доллар | 200 |
16 | 6 000.01 – 6 500.00 ам.доллар | 220 |
17 | 6 500.01 – 7 000.00 ам.доллар | 240 |
18 | 7 000.01 – 7 500.00 ам.доллар | 250 |
19 | 7 500.01 – 10 000.00 ам.доллар | 300 |
Хэрэв Та MoneyGram-аар мөнгө шилжүүлэх гэж байгаа бол:
- Та иргэний бичиг баримтаа авчирна;
- Гүйлгээний ажилтан Таны өмнөөс төлбөр шилжүүлэх маягтыг бөглөх бөгөөд Та зөвхөн мэдээллийг шалгаж гарын үсгээ зурна;
- Шилжүүлэх мөнгөн дүн, үйлчилгээний төлбөрийг банкинд өгнө;
- MoneyGram үйлчилгээний нууц дугаарыг банкнаас олгох бөгөөд энэхүү нууц дугаарыг Та зөвхөн төлбөр хүлээн авагчид өөрөө мэдэгдэх ёстой;
- Мөн Та мөнгө шилжүүлэхдээ хүлээн авагчид богино хэмжээний мэдээллийг дамжуулах боломжтойг мартуузай
Хэрэв Та MoneyGram-аар мөнгө хүлээн авах гэж байгаа бол:
- Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой;
- Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой;
- Гүйлгээний ажилтан Таны өмнөөс мөнгө хүлээн авах маягтыг бөглөх бөгөөд
- Та зөвхөн мэдээллийг шалгаж гарын үсгээ зурна;
- Та ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй