МОНГОЛБАНКНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “МӨНГӨН ТЭМДЭГТИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ” АЯНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Монгол улсын гүйлгээнд эргэлдэж байгаа мөнгөн тэмдэгт нь иргэдийн зохисгүй хадгалалт болон хэрэглээнээс шалтгаалан муудаж, дахин ашиглах боломжгүй мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай байна. Тиймээс иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэж хэвшихийг уриалах зорилгоор Монголбанкнаас“МӨНГӨН ТЭМДЭГТИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ АЯН"-ыг арилжааны банкуудын дунд 2017 оны 05 сарын 02- ноос 07 сарын 02-ны хооронд уралдаант хэлбэрээр зохион байгуулсан билээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгийг зүй зохистой хэрэглэх соёлыг иргэд, олон нийтэд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлж, тус аянд идэвхтэй оролцсон хэмээн Монголбанкнаас 2017/07/26-ны өдөр Капитал банкинд ДЭД БАЙРЫН шагналыг олголоо.

“МӨНГӨН ТЭМДЭГТИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ” аяны хүрээнд Капитал банк олон нийтэд хандсан Монгол төгрөгийг дээдлэх, ариг гамтай хэрэглэж занших гэсэн сэдвээр цуврал контентуудыг бэлтгэн сошиал медиагаар түгээж, мөн өөрийн банкны салбар нэгжүүдээр дамжуулан сурталчилсан билээ.

Улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл болсон мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой хэрэглэхийг харилцагч та бүхэндээ уриалж байна.