Мобайл банк

Мобайл Банк гэж юу вэ? Харилцагч Та өөрийн гар утсаа ашиглан хаанаас ч банкны үйлчилгээг авч санхүүгийн төлбөр тооцоогоо хийх, хянах боломжтой үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь гар утасны симэн дээр суурилсан байдаг тул интернэт орчингүй, ухаалаг утас ашиглах шаардлагагүйгээр банкны үйлчилгээг авах боломжтой.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал:

  • Дансаа удирдан сонгож банк дотор гүйлгээ хийх
  • Дансаа удирдан сонгож банк хооронд гүйлгээ хийх
  • Худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөрөө төлөх
  • Өөрийн эзэмшиж буй бүх дансны үлдэгдлээ шалгах;
  • Дансандаа хийгдсэн сүүлийн 3 гүйлгээний мэдээллийг авах;
  • Валютын ханшийн мэдээлэл болон бүтээгдэхүүний хүү шимтгэл;
  • Дансаа нэмж оруулах боломж
  • Нууц кодоо солих боломжтой.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл:

Үйлчилгээ Төгрөг Валют
Бүртгэлийн хураамж Хураамжгүй Хураамжгүй
Банк доторх гүйлгээ Шимтгэлгүй
Шимтгэлгүй
Өөрийн данс хоорондын гүйлгээ Шимтгэлгүй Шимтгэлгүй
Банк хоорондын гүйлгээ Шимтгэлгүй Шимтгэлгүй
Хэрэглээний төлбөр Шимтгэлгүй Шимтгэлгүй
Мессежний төлбөр
40₮
-

Ашиглах заавар:

Та Мобайл банк үйлчилгээг ашиглах зааврыг энд-ээс татаж авна уу