Карьер хөгжил

Карьер хөгжил

Бид ажилтнуудыг урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах, өсч дэвших боломжийг бүрдүүлэх үүднээс "Карьер хөгжлийн хөтөлбөр" буюу "Албан тушаалын өсөлт хөгжлийн хөтөлбөр" хэрэгжүүлдэг.

  • Энэхүү хөтөлбөрийн зорилго нь банкны системийн хэмжээнд ажилтнуудын албан тушаал дэвших, өөр албан тушаалд шилжин ажиллах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгосноор тэдэнд боломж олгох, нөгөө талаас ирээдүйн чадварлаг удирдах ажилтан болон чадварлаг хүний нөөц бэлтгэх, тодорхой шаардлага хангасан ажилтнуудыг тусгай хөтөлбөрийн дагуу сургаж, чадваржуулахад оршдог.
  • Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилтнуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тодорхой зорилгын хүрээнд сурч хөгжих боломжийг нээх, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа ирээдүйд хийж гүйцэтгэх чиг үүрэгт бэлтгэх, хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх, ажлын цагийг үр ашигтай ашиглах, ажилтнуудыг урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах ач холбогдолтой юм.


Багануур салбарын захирал

Ч.Батнягт

Та Капитал банкинд ажилласан түүхээсээ хуваалцана уу?

Би анх ХААИС-ийн ЭЗБС-ийг "Эдийн засагч, математикч" мэргэжлээр төгсөөд Капитал банкинд 2008 оны 5 сард теллерээр ажиллахаар ажил хөдөлмөрийн маань гараа эхэлж байсан. Улмаар ахлах теллер, эдийн засагч хийж байгаад Багануур дүүргийн захын хэсэгт 4-р хорооны иргэддээ үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Байдлаг тооцооны төв шинээр нээгдэхэд эрхлэгчээр томилогдон очиж ажилласан билээ. 2010 оны 10-р сараас Багануур салбарын захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

Таны хувьд Капитал банкны онцлог юу вэ?

Ажиллагсадаа дэмжиж нийгэм ахуйн хөнгөлөлт үзүүлэх, санал санаачлагатай ажиллаж байгаа ажиллагсадаа дэмжин урамшуулж, карьер өсөх боломжийг маш ихээр олгодог явдал юм.

Таны өнөөдрийн амжилтанд хүрсэн гол хүчин зүйл нь юу вэ?

Амжилтанд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Юуны түрүүнд хувь хүн өөрөө хийж буй ажилдаа дуртай, түүнийгээ чин сэтгэлээсээ хийх нь эхний хүчин зүйл гэж бодож байна. Мэдээж хүн нийгмийн нэг хэсэг тул хамт олны дэмжлэг, хамтын зүтгэл нь амжилтыг төгс үр дүнд хүргэдэг юм шүү дээ. Тийм ч учраас бид "ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ" гэсэн уриаг чиглэлээ болгон ажиллаж байна.

Шинээр Капитал банкинд ажилд орж байгаа залуучууддаа хандаж таны өгөх зөвлөгөө?

Манай банкинд залуучууд ажилладаг тул эрч хүчтэй, нээлттэй, ил тод, хэнд ч дэвшин ажиллах боломж олгодогоороо бусад аль ч байгууллагаас илүү гэж боддог. Иймд Капитал банкны нэгэн хэсэг болох гэж байгаа залуучууддаа өөрсдийгөө нээж хөгжүүлэх боломж нээлттэй байгаа, бүх зүйл та бүгдээс шалтгаална гэж хэлмээр байна.

Мэдээж "ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ"

Нийт Капиталчууддаа, тэдний гэр бүлд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.