Интернэт банк

ИНТЕРНЭТ БАНК ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? Интернет банк гэдэг нь дэлхийг хамарсан интернетийн сүлжээгээр дамжуулан бэлэн бус төлбөр тооцоог шуурай найдвартай хийх банкны үйлчилгээний нэг хэлбэр юм. Интернэт банкны үйлчилгээ нь харилцагч өөрийн харилцах, хадгаламж, картын дансаа орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүхий өндөр нууцлал, хамгаалалттай мэдээллийн технологийн дэвшилтэт систем юм. Интернэт банкны үйлчилгээг ашиглан харилцагч 24/7 цагийн турш дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Бүтээгдэхүүний боломж:

  • Дансны үлдэгдлийг шалгах, дансны мэдээлэл харах
  • Гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл, хуулга харах, хэвлэх
  • Банк хоорондын бэлэн бус төлбөр тооцоог гүйцэтгэх
  • Ханшийн мэдээлэл авах
  • Банк доторх бэлэн бус төлбөр тооцоог гүйцэтгэх
  • Капитал банкны данс хооронд
  • Захиалгат шилжүүлэг
  • Олон улсын гуйвуулга
  • Хэрэглээний төлбөр төлөх
  • Гааль, Нийгмийн даатгалын төлбөр төлөх боломжтой.

Ач холбогдол: Та уг үйлчилгээний гишүүн болсноор одоогийн банкны үйлчилгээний системийн хүлээлт, элдэв хүндрэл үгүй болж хэн нэгнээс хамаарахгүйгээр ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ аль нэг интернэтэд холбогддог дурын компьютерийн тусламжтай гүйцэтгэж болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

ҮйлчилгээТөгрөгВалют
Жилийн хураамжХураамжгүй Хураамжгүй
Банк доторх гүйлгээ
ШимтгэлгүйШимтгэлгүй
Өөрийн данс хооронд Шимтгэлгүй Шимтгэлгүй
Банк хоорондын гүйлгээШимтгэлгүй Шимтгэлгүй
Хэрэглээний төлбөр төлөх Шимтгэлгүй Шимтгэлгүй
Захиалгат шилжүүлэг бүртгүүлэхШимтгэлгүй Шимтгэлгүй

Капитал интернет банкны гишүүн болохын тулд

Та Капитал банкны аль нэг салбар тооцооны төв дээр өөрийн биеэр хандаж үйлчилгээний нөхцөлтэй танилцан, интернэт банкаар үйлчлүүлэх эрх нээлгэж гэрээ байгуулна. Гэрээний дагуу харилцагчийн дугаар, нууц үг, PIN кодыг манай ажилтан таны хувийн болон байгууллагын нэр дээр нээж өгөх болно. Интернэт банкны үйлчилгээг та ашиглаж эхлэхээс өмнө болон ашиглах хугацаандаа аюулгүй байдлыг хангах үүднээс та хүссэн үедээ нууц үгээ өөрчлөх боломжтой. Одоо танд https://ebank.capitalbank.mn хаяг руу орох л үлдлээ.

Интернет_банкны_гарын_авлагатай_энд_дарж_танилцана_уу.pdf