Импортын барааны албан татварын зээл

Бүтээгдэхүүний онцлог:

Импортоор орж ирсэн бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан албан татварыг төлөхөд зориулж хуулийн этгээдэд олгогддог зээл юм.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Зээл хүсэгч аж ахуйн нэгжинй удирдлага нь Монгол Улсын иргэн байх
  • Капитал банк болон бусад банк, санхүүгийн байгууллагад зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Орлогын тогтмол эх үүсвэртэй байх
  • Импортоор оруулж ирсэн эд хөрөнгийг борлуулах хангалттай зах зээл болон борлуулалтын сувагтай байх
  • Зээлийн төлбөр нь бизнесийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй байх

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь Төгрөг Валют
УБ хот Орон нутаг УБ хот Орон нутаг
Зээлийн хэмжээ

Импортоор оруулж ирэх бараа бүтээгдэхүүний Гаалийн болон Онцгой албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татварын үнийндүн

Зээлийн хугацаа

3хүртэл сар

Өргөдлийн хураамж

Өргөдөл – 10,000 төгрөг Анкет – 5,000 төгрөг

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт

  • Хүсч буй зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөгдөх эх үүсвэрийн талаар тусгасан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий зээл олгохыг хүссэн албан бичиг, зээлийн өргөдөл
  • Зээл хүсэгч хуулийн этгээдийн анкет
  • Зээлдэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн анкет
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Хөндлөнгийн аудитийн болон татварын албаар хянаж баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
  • Тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар
  • Тухайн бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх эрх бүхий байгууллагын зөвшөөрөл
  • Гаалын мэдүүлэг, татвар ноогдуулсан төлбөрийн баримт
  • Тухайн импортоор оруулж ирсэн эд хөрөнгийг гадаад орноос оруулж ирэх болон худалдан борлуулах гэрээ
  • Барааны эрүүл ахуй, чанарын гэрчилгээ
  • Техникийн бичиг баримт
  • Тээврийн бичиг баримт
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримт

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.

Дэлгэрэнгүйг http://www.lgf.mn/

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Оранж плаза, 305, 306, 307 тоот
Утас: 7011-0057, 7011-0057
Факс: 7011-0059
имэйл:cgf@lgf.mn